Селена Гомез хар тамхины эмчилгээ хийлгүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

21 настай залуу од Селена Гомез хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, өнгөрсөн нэгдүгээр сард хоёр долоо хоногийн турш нууцаар эмчилгээ хийлгэж байжээ. Энэ мэдээг сонссон дуучны шүтэн бишрэгчид ихэд цочирдон хүлээж авсан гэнэ. Эмчилгээнд хамрагдаж, цаг завгүй байсан тул Австрали дахь аялан тоглолтоо цуцалсан байна. Түүнийг экс найз залуу Жастин Биберээс болж сэтгэл гутралд орсон хэмээн зарим эх сурвалжууд нийтлэж байгаа юм. Харин Биберийн хувьд хар тамхи үнэртүүлсэн, согтуугаар жолоо барьсан, хүн зодсон хэрэгт холбогдсон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ө.Маралгоо(202.179.10.94) 2025 оны 03 сарын 13

Арайчдээ

1  |  0
Top