2008 оноос хойш анх удаа хулгайн нэг хэрэг бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Өчигдөр буюу хаврын тэргүүн сарын шинийн долооны өдөр цагдаагийн байгууллагад хулгай нэг хэрэг бүртгэгджээ. Тодруулбал хулгайч Чингэлтэй дүүргийн X хорооны иргэн Б-ийн гэрийн хаалгыг эвдэж 32 инчийн телевизийг нь хулгайлсан байжээ. Тус хэргийг одоогоор ЧД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм. Өмнө нь нэг өдөрт нэг хэрэг бүртгэгдэж байсан тохиолдол тун ховор аж. Харин 2008 онд хулгайн нэг тохиолдол бүртгэгдэж байжээ. Цагдаагийн байгууллагад жирийн өдрүүдэд 8-20 хулгайн гэмт хэрэг бүртгэгддэг аж. Тэгвэл 2008 оноос хойш анх удаа өчигдөр хулгайн нэг хэрэг бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top