Хайртай хүнийхээ чандрыг цэнхэр алмааз болгоод зүүж болно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

33 настай Ринальдо Вилли "Algordanza" компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал. Швейцарийн До́мат (Эмс) хотод байрладаг түүний компани оршуулгын товчоо бөгөөд хүүрийг алмааз хэмээх үнэт чулуу болгон хувиргадаг юм байна. "Хэрэв та энэ амьдралаас тансаг явахыг хүсвэл манай "Algordanza" компани хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан таны чандрыг синтек алмааз болгон хувиргана" гэж тус компани өөрийгөө сурталчилдаг аж. Чандарласны дараа алмааз болж хувирах төлбөр нь 5000- 22000 доллар. Энэ үнэд алмаазыг хадгалах "модон хайрцаг" багтжээ. Хүсвэл хайртай хүнийхээ чандрууг бөгж, хүзүүний зүүлт болгон үргэлж биедээ авч явж болох аж. Жил бүр 850 хүний чандар "Algordanza" лабораторид ирж, хэдэн жилийн дараа үнэт чулуу болон хувирдаг байна. Энэ улсад газрын хомсдол нүүрлэж, хүн ам өсч байгаа тул уламжлалт оршуулгын газрыг халах шинэ арга гарч ирлээ гэж хэлж болох юм. Хүний чандраар алмааз хийхэд голдуу цэнхэр өнгөтэй байдаг, энэ нь хүний бие организмд байсан борын үлдэгдлээс болдог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top