Хонгконгийн төв хэсэгт орших дөрвөн одтой "Cosmo" зочид буудлын ойролцоо барилгын талбайнаас өнөөдөр Дэлхийн II дайны үеэр тэсрэээгүй Америкийн тэсрэх бөмбөг олджээ. Бөмбөг илэрсэн дүүргийн 2000 оршин суугчийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн тухай орон нутгийн цагдаа нарыг иш татан Синьхуа агентлаг мэдээлж байна. Тус тэсрэх бөмбөг нь AN- M66 гэгддэг бөгөөд 1.7 метр урт, 60 см диаметртэй юм. Түүнчлэн 900 кг жинтэй, ойролцоогоор 450 кг тэсрэх бодис агуулсан тус төхөөрөмжийг цэнэггүй болгоход мэргэжилтнүүд 17 орчим цаг зарцуулжээ. Энэ нь Хонгконгод Дэлхийн II дайнаас олдсон хамгийн том тэсрэх бөмбөг гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бөмбөг Америкийн цэргийн хүчинд харьяалагдаж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )
харин тиймээ.
delberchkuuu