АНУ-ын эмийн сангийн хамгийн том сүлжээ дэлгүүрүүдийн нэг "CVS Caremark" тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдахаа зогсоохоор болсон байна. АНУ даяар үйл ажиллагаа явуулж буй "CVS Caremark"-ийн 76 мянган дэлгүүрийн лангуун дээр энэ оны аравдугаар сарын 1-нээс эхлэн тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалахгүй байхаар болжээ. Ингэснээр тус компани жилд хоёр тэрбум орчим долларын орлогоо алдах ч ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө эрсдэл хийхээр шийдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )