Өнгөрсөн жил "Хамтын халуун сэтгэл" ТББ-аас Сонгинохайрхан дүүргийн "Улаан чулуут"-ын хогийн цэгт сургалтын танхим тохижуулж ашиглалтад оруулсан. Энэхүү суурь баазыг түшиглэн "Лантуун дохио" ТББ тус танхимд "Хүүхдийн номын сан" байгуулахаар болжээ. Өмнө нь тус төрийн бус байгууллагаас Баянзүрх дүүрэгт “Хүүхдийн номын сан” байгуулсан. Ийнхүү Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороололд хоёр номын сан байгуулж, эрдмийн гэрлийг асааж буй. Номын сан нээх төлөөлөгчид 2014 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 13.00 цагаас "Лантуун дохио" ТББ-ын Баянгол дүүрэг дэх оффисоос хөдлөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )