Гар утас үйлдвэрлэгчдийн нэгдсэн чуулганы үеэр 2011 оноос эхлэн 125 сая ширхэг стандартад үл нийцэх хуурамч гар утас дэлхий даяар борлуулагдаж байна гэсэн мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Улмаар хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэлт борлуулалт улам нэмэгдсээр 2012 оны байдлаар энэ тоо 148 саяд хүрсэн. Харин 2013 оны тухайд 1.86 сая нэгж бүхий төслийг дуурайн үйлдвэрлэгчид төлөвлөж, төдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн тоо баримтыг дурьджээ. Энэ бол хуурам, дууриамал бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд "толгой цохьдог" Хятад улсад үйлдвэрлэсэн утаснууд юм. Товчхондоо энэ нь тус онд борлуулсан гар утасны гүйлгээний наймаас багагүй хувийг эзэлж байгаа гэнэ. Энэтхэг улсад борлуулсан нийт гар утасны 20 хувь нь хуурамч бүтээгдэхүүн байжээ. Тус улсад борлуулсан хуурамч бүтээгдэхүүний дийлэнх хувийг Хятадад үйлдвэрлэсэн бөгөөд хар тугалгын хольц зөвшөөрсөн хэмжээнээс хэд дахин их байсан нь шинжилгээгээр тогтоогдсон гэнэ. Бразил улсад явуулсан шинжилгээгээр тус улсад худалдаалсан хуурамч гар утас бүгд хар тугалга агуулах хэмжээ нь Европын холбооны тогтоосон хэмжээнээс 2-3 дахин их байсан нь илэрчээ

Сэтгэгдэл ( 1 )
xarin MGL-d xudaldagdaj bga gar utasnii 99% ni xiytad xuuramch biz de ene talaar MXG yu bodoj suudag bol?oorsdoo ch bas baridag blxoor nerelxdef yum bolob uu