Энэ 7 хоногт Засгийн газрын “11 11 төв”-д нийт 608 иргэн хандаж санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархлаа илэрхийлжээ. Засгийн газраас ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 15-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулж иргэдээс энэ талаар тодруулахаар тус төвд нилээдгүй хандсан байна. “Нийгмийн даатгалын ерөнхий газар Засгийн газрын 2014 оны 15 тоот тогтоолоор тэтгэврийн хэмжээг 200000 хүртэлх тэтгэврийг 27000 төгрөгөөр, 200000-600000 хүртэлх тэтгэврийг 22000 төгрөгөөр, 600000 дээш тэтгэврийг 20000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн болно. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Загсийн газраас тэтгэвэр нэмэхтэй холбоотой, тогтоол шийдвэр гарсан тухай бүрд нь хэрэгжилтийг хангаж ажилладаг болно” гэсэн хариултыг иргэдэд өгчээ.
Мөн боловсролын салбартай холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд “11 11” төвд хандсан байна. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нярав, нягтлан, тогооч зэрэг ажилчид таван жилийн тэтгэмж авч чаддаггүй. Эдгээр ажилчдад тэтгэмж олгох боломжтой юу гэдгийг тодруулжээ. Энэ асуултад холбогдох яамнаас “Боловсролын хуулийн 43,6 дугаар заалтын дагуу боловсролын салбарын туслах ажилтнуудад 2014 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн сум, тосгон, багт 5 жил тасралтгүй ажилласан тохиолдолд 6-сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож эхлээд байгаа” хэмээн хариулсан байна.

Сэтгэгдэл ( 3 )
mash zov helsen bna 2 huniig demjij bna
Нөгөө 15-30 хувь нэмэх чинь алив Алтанхуяг аа. Доромжилж худлаа ард түмний тархийг угаадагаа болиочээ. 180000-200000-г хүртэл та нарын хэлж ярьснаар бол 30 хувиар нэмэхэд 27000 биш 54000 биз дээ. 200000-600000 нь 22000 биш 30000 биш үү.Ингээд л худлаа яриад байх юм.Гэтэл өргөн хэрэглээний барааны үнэ чинь 80-90 хувь нэмчихээд байна. Тэнэгтэж балаараад байх юм. АН-хаан та нар дэндүү луйвардаж баяжиж байгаа шүү.Монголд ардчилал гэж байхгүй хэдэн олгиарах луйварчдын гарт монголын ард түмэн зовж амьдарч байгаа. Ардчилал гэж фашист дарангуйлал л тогтсон. Шудрага юм гэж байхгүй. Төрийн албанд ажилладаг хүмүүс АН-н хүн л биш бол хавчлага хүчирхийлэлд байж ажлаа өөрийн хүсэлтээр гэсэн нэр дор өгч байна. Монголд айдас хүйдэс дор хүндхэн амьдарч байгаа нь л үнэн.
Эрдэнээ сайд гуай 20000 төгрөг нэмэгдэл юмуу сахалд наалдахгүй будаа гэж үүнийг хэлдэг юм .тэтгэвэр мөн нэмэвээ ха ха чи хэрэлдэхээс өөр ард түмний амьдрал мэдэхгүй лдээ