Охидыг биеийг нь үнэлүүлэхийн тулд ханан завсар нуудаг байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

 

Манай улсад хүний наймаатай холбоотой шуугиан тасраагүй байна. 21 настай бүсгүй Малайз улсад амиа алдсан явдал нийгмийг цочроож байгаа ч хүний наймааны хохирогч шинээр хууртагдан хилийн дээс алхаж байж болзошгүй хэмээн анхааруулсаар байгаа юм. Мөн түүнчлэн хүний наймаа хийдэг гадаадын иргэнийг үйлдэл дээр нь барьсан нь охид бүсгүйчүүдэд томоохон анхааруулга болсон.

Энэ аймшигт бэлгийн боолчлолоос зугтаж, амь дүйж ирсэн охид хэлэхдээ “Гадны улсад очоод бичиг баримтаа л хураалгавал хүний эрхэнд орж, нохойноос дор амьдрана гэсэн үг. Идсэн ширхэг будааг хүртэл хэд дахин өндөр үнээр үнэлж эцэс төгсгөлгүй өрөнд унагаадаг. Улмаар үүнийгээ төл хэмээн зодож жанчин хүчээр биеийг нь үнэлүүлдэг” гэсэн байдаг. Тэд ийнхүү өөрсдийн туулсан хатуу хувь заяагаа хэн нэгний охин үрийг бүү туулаасай гэсэндээ хоолой нь зангиран байж ярьсаар байтал хямд зардал санал болгож цалин хөлс амласан нэгэнд итгэсээр байгаа нь өнөөдрийн асуудал болж байна.  Тэднийг өөрсдийн амь нас аюулгүй байдлаараа дэнчин тавин байж авчирсан мэргэжлийн хүмүүсийн нэг болох ХТЭТ ТББ-ын тэргүүн Т.Ганбаясгах охид бүсгүйчүүдэд анхааруулахын тулд зочид буудлуудад хүчээр биеийг нь үнэлүүлэхийн тулд тус буудлынхаа ханан завсар нуусан байсныг хэлж байсан юм. Тодруулбал Макао, Филиппин зэрэг улс орнуудад томоохон зочид буудлууд хууль хяналтынхнаас нуун далдлахын тулд давхар ханатай өрөөнүүдтэй байсан аж.  Хүний мөс уланд гишгэгдсэн өнөө цагт иргэн та, ялангуяа охид бүсгүйчүүд өөрсдөө сонор сэрэмжтэй байж хилийн дээс алхахаар шийдсэн бол тухайн улсынхаа консулын газар заавал мэдээллээ үлдээгээрэй гэдгийг хэлэх байна.

Зүүн Азийн бүс нутгийн зарим орон, тухайлбал Малайз, Индонези, Филиппин Улсад  бага зардлаар буюу сардаа 200-300 орчим ам.доллараар сайхан нөхцөлтэй газар сурч, амьдрах боломжтой талаарх зар сурталчилгаанд хууртаж очоод таньж мэдэхгүй хүмүүст уруу татагдан, эцэст нь гэмт хэрэгт болон хүнд нөхцөл байдалд орох явдал манай зарим  иргэдийн дотор цөөнгүй  гарах боллоо. 

Оюутнуудыг тухайн улс оронд очиход сурталчлаад байсан тав тухтай дотуур байр нь байхгүй болохоор зочид буудалд түр байрлан мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй болмогц буруу хүмүүстэй нийлэх, хулгай хийх, биеэ үнэлэхэд хүрдэг байна.

 

Хилийн чанадад иргэдээ гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх үүднээс дээр дурдсан бодит байдлыг олон нийтэд урьдчилан мэдээлж сэрэмжлүүлэх нь зүйтэй гэж  Консулын газраас  үзэж байна.

 

Тухайлбал, 2011 оны 3 дугаар сард Малайз Улсад  хэлний курсэд  суралцахаар явж улмаар тус улсад хууль бусаар амьдарч байгаад цагаачлалын албанд саатуулагдсан иргэн Э-д  Малайз дахь монгол  оюутнууд  туслан онгоцны тийз авч өгснөөр тэрээр 1 дүгээр сарын 31-нд эх орондоо ирсэн бол Индонези, Филиппин Улсаас тус бүр нэг иргэнийг эх оронд нь  буцааж ирүүлэх чиглэлээр Бангкок, Сингапур дахь ЭСЯ-дууд ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Xoxino gejiigaashde(112.72.13.138) 2025 оны 03 сарын 13

Manai oxiduud oorsdoo iim doroi setgelgeetei boltson baigaashde......Yaj iluu xymd amidrax ve,,yaj amar xylbaraar mongo olox ve gesen bodoltoi........zarim buur xormoin don shugeltsen.......terneesee bolood ymarch anhaaruulga,ymarch sermjluulegiig tooxgvi garaad yvjiigaasdhe.....Ereend l gexed buhel buten mongol ynxanuudiin xoroolol baix shig....ted nar tegeed xeden tsaas xiigeed gadagshaa garie gej yridag gesen.....ichej uxeesee

1  |  0
yumjirmaa(103.26.194.100) 2025 оны 03 сарын 13

bi yvj chadaagui uchir ooroosoo 15 nasaar ah huniig ehner huuhedees ni salgan hamtranamidarch baina. manai eej aav duu 3 zovshoorson yuagaad gevel minii hair bayn hoolnii gazartai. ydaj nad shig amidraach

1  |  0
ariu(202.72.247.193) 2025 оны 03 сарын 13

ohiduud uursduu hymd hylbar amidrald temvvldegn hvnii naimaanii vndes

1  |  0
zochin(103.26.194.42) 2025 оны 03 сарын 13

manai okhid khuukhnuud uursduu iim ajild durtai shuu dee.

1  |  0
Top