Хөрш зэргэлдээ Сүхбаатар аймагт малын гоц халдварт шүлхий өвчин оношлогдсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гаргаж халдвараас сэргийлэх арга хэмжээ авахыг холбогдох газруудад өгч байсан.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр Хэнтий аймгийн Галшар суманд шүлхий өвчин гарсны улмаас хорио цээрийн дэглэм тогтоосон талаар мэдэгдсэн байна. Одоогоор хэдэн малаас халдвар илэрсэн нь тодорхойгүй байгаа. Галшар сумын малаас болон зээрнээс авсан шинжилгээний дээжийг нэгтгэн өнгөрсөн амралтын өдөр Мал эмнэлэг, үржлийн газарт явуулсан гэж албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )