Тусгай дугаарт угтвар залгадаг боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Та бид төрөл бүрийн тусгай дугаарын утсыг өдөр тутамдаа ашиглаж байдаг. Өдрийн цаг агаар, зурхайгаас эхлээд бүхий л төрлийн лавлагааг 1616, 1617, 1950, 1991 зэргээс асуудаг бол галт тэрэгний хуваарийг 1949-өөс, нисэх онгоцны нислэгийг 1980-аас тодруулах жишээтэй. Мөн банк бүр өөрийн гэсэн лавлах утастай. Төрийн байгууллагууд ч тугай дугаарын утас ажиллуулж, өөрсдийн болоод үйлчлүүлэгчдийн цаг, мөнгийг хэмнэж байдаг. Тэгвэл энэ бүх дөрвөн оронтой тусгай дугаарын утаснууд өнөөдрөөс эхлэн найман оронтой болон өөрчлөгдөж байгаа юм. Мэдээлэл, лавлагааны дөрвөн оронтой утасны өмнө талд 1800 болон 1900 гэсэн угтвартай болж буй ажээ. Бидний байнгын туслагч болсон утасны лавлах буюу Монголын цахилгаан холбооны лавлах утас 1109 ч мөн өнөөдрөөс 18001109 болон өөрчлөгджээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн энэхүү өөрчлөлт нь туёгай дугаарын утасны үнэ ханшид нөлөөлөхгүй бөгөөд 1800 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор энгийн тарифаар эсвэл төлбөргүйгээр тийз захиалга, банкны мэдээлэл, гааль, татварын зөвлөгөө зэрэг төрийн болон байгууллагын үйлчилгээний талаарх мэдээллийг авах боломжтой гэж албаныхан тайлбарлаж байна. Товчхондоо бол төрийн байгууллагын лавлах утас 1800 угтвартай болжээ.

 Харин 1900 угтвар бүхий тусгай дугаарт холбогдсоноор нэмүү өртөгт, төлбөртэй үйлчилгээ  буюу бүх төрлийн лавлах, зөвлөгөө , зар авах, өгөх, мэндчилгээ хүргэх зэрэг үйлчилгээг авах юм. Ийн хоёр төрлийн угтвар дугаартай болсноорхэрэглэгчид төлбөргүй, энгийн тарифтэсвэл төлбөртэй тусгай дугаарт залгаж байгаа эсэхээ ялгаж мэдэх боломжийг бий болгох гэнэ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 130 гаруй тусгөй дугаарын утас ажилладаг. Эдгээрийг өргөжүүлэх боломж ч бүрдэх гэнэ. Тодруулахад, Засгийн газрын иргэдтэй холбогддог 1111 тусгай дугаар болон 101,102,103,105 тоот яаралтай тусламжийн утаснууд өөрчлөгдлөөгүй ажээ.

1800 угтвар бүхий тусгай дугаарууд /дугаарын дарааллаар/

 

Угтвар

Дугаар

Эзэмшигчийн нэр

Үйлчилгээний чиглэл

1

1800

1206

Монголын ардчилсан нам

Иргэдээс мэдээлэл авах

2

1800

1209

Боловсрол Шинжлэх Ухааны Яам

Иргэдэд мэдээлэл өгөх

3

1800

1234

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

Иргэдээс мэдээлэл авах

4

1800

1280

Кибер аюулгүй байдлын газар / Төрийн холбооны газар

Иргэдээс мэдээлэл авах

5

1800

1281

Гаалийн ерөнхий газар

Гаалийн лавлах

6

1800

1283

Онцгой байдлын ерөнхий газар

Дотоод мэдээлэл солилцох

7

1800

1284

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн талаар санал, гомдол хүлээн авах, хууль эрх зүйн зөвөлгөө өгөх

8

1800

1285

Нийслэлийн газрын алба

Иргэдэд мэдээлэл өгөх

9

1800

1286

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Иргэдэд мэдээлэл өгөх

10

1800

1287

Монгол Улсын хөдөлмөрийн төв бирж

Хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл авах , өгөх зууч

11

1800

1288

ҮТЕГазар

Татварын зөвлөгөө өгөх

12

1800

1289

НДЕГазар

Иргэдэд мэдээлэл өгөх

13

1800

1290

Улаанбаатар дулааны сүлжээ ХК

Иргэдээс мэдээлэл авах

14

1800

1291

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар

Нийслэлийн нэгдсэн лавлах

15

1800

1292

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Иргэдээс мэдээлэл авах

16

1800

1613

Монгол шуудан ТӨХК

Шуудангийн мэдээлэл, лавлагаа өгөх

17

1800

1646

Голомт банк

Телефон банк, санхүүгийн лавлах үйлчилгээ

18

1800

1881

Төрийн банк

Телефон банк, санхүүгийн лавлах үйлчилгээ

19

1800

1883

Монос Улаанбаатар ХХК

Эмийн лавлах

20

1800

1888

Хас банк

Телефон банк, санхүүгийн лавлах үйлчилгээ

21

1800

1890

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Иргэдээс мэдээлэл авах, өгөх

22

1800

1891

Монгол шар ном

Иргэдэд мэдээлэл өгөх

23

1800

1893

Эрүүл мэндийн газар

Иргэдээс мэдээлэл авах, өгөх

24

1800

1896

Нийслэлийн хөдөлмөрийн бирж

Хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл авах , өгөх зууч

25

1800

1899

Төрийн банк /Зоос банк/

Телефон банк, санхүүгийн лавлах үйлчилгээ

26

1800

1900

Эйр транс

Нислэгийн тийзийн мэдээлэл, лавлагаа өгөх

27

1800

1901

Нэгдсэн 3-р эмнэлэг

Эрүүл мэндийн лавлах үйлчилгээ

28

1800

1903

Хүйсийн тэгш эрхийн төв

Иргэдээс мэдээлэл авах

29

1800

1912

Капитал банк

Телефон банк, санхүүгийн лавлах үйлчилгээ

30

1800

1917

Хаан банк

Телефон банк, санхүүгийн лавлах үйлчилгээ

31

1800

1926

КЖБМЖЛ

Нүүлгэлт, цэвэрлэгээний үйлчилгээ

32

1800

1937

Доктор авто сүлжээ ХХК

Автын мэдээлэл, лавлах үйлчилгээ

33

1800

1969

Авлигатай тэмцэх газар

Иргэдээс мэдээлэл авах

34

1800

1979

Хүүхдийн төлөө үндэсний төв

Хүүхдэд тусламж үзүүлэх

35

1800

1980

Чингис хаан ОУНБуудал

Нислэгийн тийзийн мэдээлэл, лавлагаа өгөх

36

1800

1990

Монгол даатгал ХХК

Даатгалын лавлах

37

1800

1998

ДДэш ТВ ХХК

Хэрэглэгчдэд мэдээлэл өгөх

38

1800

1999

Эйр тикет ХК

Нислэгийн тийзийн мэдээлэл, лавлагаа өгөх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
???(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

chi ooroo yu gej bodjeen

1  |  0
Top