Вакцины буруу тарилтаас болж хуруугаа тайруулсан Н.Энхбилэг охин маргааш өглөө Солонгос руу явна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Н.Энхбилэг охин сургууль дээрээ 7-15 насны хүүхдэд хийх сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэнээс болж биеийн байдал муудсан талаар мэдээлэлийг  өмнө манай сайт хүргэж байсан билээ. Одоогоор Н.Энхбилэг охин гарын  хоёр хуруугаа тайруулж бусад хуруу нь үхжилт өгөөд байгаа. Н.Энхбилэг охины биеийн байдал вакцины буруу тарилтаас болж ийн өвдөөд байгаа талаар аав, ээж өмнө нь ярьж байсан. Вакцин хийсэн эмчийг ч мөн буруутгаад байгаа. Тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч Г.Батаа энэ сарын 01-нд Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201405000004 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэлээ. Охины биеийг үзэлгүйгээр буюу суурь өвчинтэй байсан эсэхийг нягтлалгүйгээр вакцин хийсэн, буруу оношилсон байж болзошгүй гэж энэ хэрэгт “Оточ номгон” өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа, сувилагч Э.Даваа, “Эрдэм” ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн нарт Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл эмч, сувилагч нарыг “Өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй. Өвчтөний бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан” гэх хэсэгт зааснаар буруутган шалгаж эхлээд байгаа аж. Эх нялхасын эмч нарын зүгээс вакцины чанар, түүний хадгалалт хамгаалалаас болж Н.Энхбилэгийн бие муудаагүй, харин дархлаажуулалттай давхцаж илэрсэн бие даасан өвчин буюу “Синдром Стевенса Джонсона” гэсэн өвчний оношийг урьдчилсан байдлаар гарган эмчилгээ хийж байгаа. Хэдийгээр тус вакцин нь чанарын аюулгүйн шаардлага хангасан байсан хэдий ч хүүхдүүдэд вакцин тарьсан эмч, сувилагч нарын буруутай үйлдэл гарсан байж болзошгүй нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Одоо Н.Энхбилэг охин гэр бүлийн хамт Солонгос улсад очиж яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа аж. Энэ талаар охины аав Н.Намжилдоржоос цөөн хэдэн асуултанд хариулт авлаа.


-Н.Энхбилэг охины биеийн байдал хэр байна. Хэзээ Солонгос улс руу явах гэж байна?

-Гадаад паспорт асуудалтай нэлээд удчихлаа. Солонгосын “Ионсей” эмнэлэгт хагалгаанд орохоор ээжтэйгээ хамт маргааш өглөө явах гэж байна. Цус шүүлгэх хагалгаанд орохоор сарын хугацаанд явж байна. Охины минь биеийн байдал нэг хэвэндээ байгаа. Гарын арван хуруу үхжсэн, хоёр хурууныхаа нэгдүгээр үеийг тайруулсан. Мөн хөл нь үхжсэн ийм л байдалтай байна.

-Солонгост маш хүнд хагалгаанд орох гэж байгаа гэсэн. Та хамт явах юм уу?

-Уг нь би хамт явна гэж бодож байсан. Бид гурав хамт явахаар зардал их гарах учраас би үлдэж байгаа. Гэхдээ түмэн олны минь тусламж дэмжлэгээр 25 сая төгрөгний тусламж бүрдсэн. Маш их баярлаж байгаа.

-Хагалгаа хийлгэхэд нийт хэдэн төгрөг хэрэгтэй болоод байна вэ?

Солонгост хагалгаанд ороход 50 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Манай нутгийн гишүүн  Х.Баттулга, гишүүн Н.Ганбат нар 10, 10 сая төгрөгөөр тусална гэсэн. Араас нь эмнэлгийн данс руу хийнэ гэсэн. Тусалсан бүх хүмүүст талархсанаа илэрхийлье.

-Солонгос улсад цусаа шүүлгээд эдгэрэх магадлал хэр гэж хэлсэн вэ?

-Хагалгаа амжилттай болоод эмчилгээ хийлгээд дараа нь дархлаа сайжруулах эмчилгээ хийлгэхэд хүүхдийн чинь бие гайгүй гэж хэлсэн. Цус шүүх эмчилгээ хийлгэхэд хамгийн их эрсдэлтэй, бага насны хүүхэд энэ төрлийн эмчилгээг хийж байсан тохиолдол байсан гэж хэлсэн.

Б.Анхаа

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dygsd(92.224.187.61) 2025 оны 03 сарын 13

huniighuuhdiig amidaar n alsan ter novsh tegeed odoo shorond orson uu? ter l chuhal bna. bid nar hund neg tsohiulbal biyed haldlaa gej tsagdaa ruu yavdag uls biz dee, tegtel ed nar huuhdiin biyeiig amidaar n uhjuuleed zugeer sul yavaa yum bish biz

1  |  0
зочин(202.21.105.22) 2025 оны 03 сарын 13

гол нь вакцин хийхдээ эрүүл мэндийн үзлэг хийх ёстой

1  |  0
зочин1(202.70.47.6) 2025 оны 03 сарын 13

хариуцлагагүй хандсан эмч, эмнэлгийн удирдлагаас бүх зардал холбогдох мөнгөн дүнг авах хэрэгтэй ш т. зүв зүгээр эрүүл саруул хүүхдийг ийм болгочихдог харамсалтай хэрэг болжээ.

1  |  0
Top