Таны явахаар шийдсэн зам бусад бүх зүйлийг хэрхэн харж байгаа тань таныг хэн бэ гэдгийг тодорхойлдог. Та алсын төлвөөсөө одоо байгаа байдлаа салгаж чадахгүй. Та болон таны бүх туршлага өнгөрсөн цаг тань таныг аливаа зүйлсийг хэрхэн хардаг болсон тодорхой өнгийг тогтоосон байдаг. Энэ бол таны дуран.
Илүү дэлгэрүүлэх юм бол:
Томоохон хотоос ирсэн нэгэн жуулчин залуу замын хажууд сууж байсан өвгөнөөс: “Энэ хотын иргэд ямаршуухан хүмүүс вэ?” гэж асуутал өвгөн хариуд нь “Харин чи өөрөө чухам ямаршуухан хотоос ирсэн бэ?” гэж асуужээ. Жуулчин залуу: “Бодох ч юм биш, үнэхээр аймшигтай. Ёстой шударга биш итгэл даахааргүй хүмүүстэй” гэж хариулав. Тэгтэл өвгөн: “Ахх, чи тэгвэл айсуй буй хотоосоо яг адил хүмүүсийг төвөггүйхэн олох юм байна” гэжээ. Тэгтэл эхний жуулчин залууг дөнгөж өнгөрөөт явтал дараагийн нэг жуулчин хүн ирээд мөнөөх л асуултыг өвгөнөөс асуухад, өвгөн мөн л жуулчин залууг чухам өөхрөө ямаршуухан хотоос ирснийг нь лавлажээ. Харин жуулчин: “Тэд үнэхээр сайхан хүмүүс. Шударга үнэн, ажилсаг хичээгүй алдаанд өршөөл энэрлээр дүүрэн хүмүүс. Би тэднийг орхисондоо үнэхээр их харамсаж байна” гэхэд өвгөн нь: “Зүгээр дээ хүү минь, чи айсуй буй хотоосоо яг адил хүмүүсийг төвөггүйхэн олно” гэжээ. Бусдыг хэрхэн харж байгаа нь миний жинхэнэ дуран гэдгийг хүн анзаардаггүй.
Хэрвээ би итгэл хүлээхээр хүн бол бусдыг ч гэсэн итгэл хүлээж чадах талыг олж харна. Хэрвээ би шүүмжлэгч нэгэн бол, бусдыг ч гэсэн шүүмжлэлийг олж харна. Хэрвээ би бусдад санаа тавьдаг хүн бол, бусдын өрөвч энэрэнгүй сэтгэлийг олж харна.
Хэрвээ та өөрийгөө өөрчилж, ямар болохыг хүсдэг тэр төрлийн хүнээрээ байх юм бол, та бусдыг шинэ гэрлийн тусгалд харж эхлэнэ. Мөн энэ нь таны харилцааны нөлөөг өөрчлөх болно.
ӨНӨӨДӨР ТА БУСАДТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНЫ ҮР ДҮНГЭЭ
ӨӨРИЙН ДУРАНГААРАА БИЙ БОЛГОДОГ ГЭДГИЙГ УХАМСАРЛААРАЙ.

Сэтгэгдэл ( 0 )