“Цэвэр агаар” сангийнхныг шүүх хурал үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

“Цэвэр агаар” сангийн экс удирдлага, тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал хоёрдахь өдрөө үргэлжилж байна.  Тус шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байгаа юм. Хурлыг дүүргийн Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж байна.

Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан "Цэвэр агаар" сангийн албан тушаалтнуудыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bataa(122.201.25.46) 2025 оны 03 сарын 13

hatuu shiitgeh heregtei

1  |  0
Top