Их хэмжээний ангийн арьс хилээр гаргахыг завджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Замын-Үүдийн боомтоор улсын хилээр  нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан үйлдлийг  хилчид илрүүлжээ. Тодруулбал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн олон улсын  галт тэрэгний  үйлчилгээний өрөөнд 131 ширхэг тарваганы, 11 ширхэг үнэгний, дөрвөн ширхэг хярсны арьсыг нуусан байжээ.  Хэргийг шалгахад тус галт тэрэгний  үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар дээрх  арьснуудыг нуун хилээр нэвтрүүлэхийг завдсан нь илэрсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архив(103.26.193.35) 2025 оны 03 сарын 13

Аль цагаан сарын өмнө гараад бүх сайтуудад тавигдсан мэдээ ZINDAA.MN д цоо шинэ мэдээ болоод гараад ирдэг юм байна.Мэдээ бичсэн хүнээ сэрээ 15 хоног унтчихлаа,эсвэл ууссан архи нь гараагүй яваа юм уу.Бусад сайтуудад аль эхт архивт орчихсон Тиймдээ ч танай сайтыг нүүр хуудас болгодоггүй байхгүй юу.Бичих юм олдохгүй бол ядаж Өвөрмонголын ОДОН ТВ ний мэдээг хуулаад тавьчихгүй дээ Үгүйдөчигдөрийн эсвэл хэдэн цагын өмнөх мэдээ дамжуулдаг юм аа

1  |  0
Top