Сочийн Олимпоор “iPhone 5s” ачааллаа дийлэлгүй эвдэрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 11

Сочигийн өвлийн олимпийн сноубордын төрөлд оролцсон ОХУ-ын тамирчин Алексей Соболев нутаг нэгтнүүддээ өөрийгөө дэмжихийг хүсч, утасны дугаараа хамгаалалтын дуулга дээрээ бичжээ. Ийнхүү тэмцээн эхлэх үед Соболевын “iPhone 5s” гар утсанд түүнийг дэмжсэн, амжилт хүссэн 2000 мессэж нэг минутын дотор ирсэн байна.  

Ийм их ачаалалд дарагдсан Соболевын гар утас эвдэрч, дахиж асаагүй аж. Гэхдээ “Apple”-ийн инженерүүд тамирчны “iPhone”-д засвар хийвэл дахин ашиглах боломжтойг дуулгасан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(202.126.91.42) 2025 оны 03 сарын 13

Аливаа юм бүхэнд хэмжээ гэж нэг юм байх байлгүй дээ

1  |  0
Top