Сүүлийн үед орон сууцны метр квадраттай холбоотой асуудлууд нэлээд их гарч байна. Иргэд шинэ орон сууцанд орохдоо метр квадратын хэмжээг тухайн компанийн хэлсэн хэмжээгээр гэрээ байгуулан орж байгаа. Гэвч байрны гэрчилгээ болон бусад бичиг баримтаа авахад метр квадрат нь тодорхой хэмжээгээр багасгасан байна гэсэн гомдол тасрахгүй байгаа.
Одоогоор байрны м.квадратаас болж иргэд 2,8 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж. Тухайн барилгын компаниуд 300 гаруй сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон байна. ШӨХТГ-т 40 гаруй орон сууцан дээр 200 гаруй иргэдээс гомдол ирсэн байгаа аж. Иргэдээс ирж байгаа гомдлын ихэнх нь метр квадрат дутаасан "Алтай хотхон", "Хан Сөүл","Гангар инвест"-ийн орон сууц, “Ти Си Ди” компанийн барилгууд байгаа. Тодруулбал “Гангар инвест”-ийн орон сууцаас айл бүрээс 3-5 мкв-аар дутсан байна . Мөн “Тайгам Алтай” компани Нарны гүүрний баруун талд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Алтай хотхон” гэсэн бүтээн байгуулалтыг хийж, энэ ажлын хүрээнд нийт 3000 айл өрхийг орон сууцанд оруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Одоогийн байдлаар тус хотхонд 1000 гаруй айл оршин сууж байгаа юм байна.
“Тайгам Алтай”-аас илэрсэн нийтлэг зөрчил нь квадрат метр дутсан асуудал юм. Тус компани оршин суугчдад ханын голчоос квадрат метрээ тооцож худалдсан бол харин гэрээн дээрээ ханын дотор талаас тооцох тухай зааж өгчээ. Иймд эхний ээлжинд оршин суугчид квадрат метрийнхээ асуудлыг шалгуулаад байгаа.
Мөн тус компанийн иргэдийг хохироогоод байгаа бас нэг асуудал нь улаан өнгийн зэвтэй ус крантаар гоождог, шүүгээд тунгаагаад ч хоол, унданд хэрэглэх боломжгүй булингартай, ахуйн хэрэглээний шаардлага хангаагүй байдаг гэсэн иргэдийг гомдол байна. Үүнээс гадна тэд Барилгын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж байгаа юм. “Тайгам Алтай” компани нийтдээ 47 иргэнийг хохироож 166 м.кв-ыг дутуу бодсон байна. Одоогоор иргэдийг 227 гаруй сая төгрөгөөр хохироосон нь тогтоогдоод байгаа аж. Тийм учраас ШӨХТГ-аас тус компаний барилга барих тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх тухай хүсэлтийг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлээд байгаа юм байна. Энэ талаар ШӨХТГ-аас тодруулахад “Барилга хот байгуулалтын яамнаас хариу ирээгүй байна” гэсэн хариултыг өглөө. ШӨХТГ-т “Тайгам Алтай” компанитай холбоотой гомдол 48 хүнээс ирсэн байна. Тухайлбал тус байрны оршин суугч “Тайгам-Алтай” ХХК-аас 2 өрөө байр авсан юм. Гэтэл 56,7мкв гэсэн хэрнээ гэрээ хийхэд MNS6058:2009 стандартын дагуу 54,7мкв болж байгаа. Зөвшөөрч байвал ав, харин мөнгөө 56,7 мкв-аар төлнө шүү гэсэн. Манай төлбөрөө 100 хувь төлсөн. Үүний зөрүү нь 3.1 сая төгрөг болж байна. Мөн мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд 50,72 гэж гарсан бөгөөд 4м2 дутсан. Надад хохирсон учрал нь 6,2 сая төгрөг болж байна. Үүнээс гадна байшин барьхаас өөр зүйл хотхондоо юу ч хийхгүй юм. Хотхоноос нэг л гарцтай машинууд маш ихээр өглөө оройд түгжирдэг. Явган хүний зам байхгүй. Хүүхдээ тэргэн дээр суулгаад түрээд явчих газар байхгүй машин тэргэнд дайруулчих гээд байдаг” гэсэн гомдол ирсэн байна. Энэ талаар бид үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Сэтгэгдэл ( 1 )
bi bodohdoo gadaad bgaa mongolchuudaa mongold bair sav bitgii hudalj avcgaa. hulih haymd materialaar barisan ondor unetei. herev chi gadnii pasporttoi bol tun udahgui avsan gazar bair buh umjin huraagdana shuu.4sariin 1ees ehleed