Шерли Темпл 85 насандаа таалал төгслөө

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Буржгар үст, өхөөрдөм, бяцхан охины төрхөөр кино урлагт мөнхөрсөн жүжигчин Шерли Темпл Блэк 85 насанд таалал төгсчээ. Холливудын түүхэнд хамгийн алдартай бяцхан жүжигчин байсан тэрбээр даваа гаригийн орой Калифорнийн Вудсайд дахь гэртээ нас барсан талаар түүний бие төлөөлөгч албан ёсоор мэдэгджээ.

Дэлгэцийн урлагтай хар багаасаа амьдралаа холбосон тэрээр гуравхан настайдаа анх камерын өмнө гарч байсан гэдэг. 10 нас хүрэх үед нь түүний тоглосон дөрвөн кино дараалан box office-ийг тэргүүлж, тухайн үедээ нэг киноноос 50 мянган ам.долларын ашиг олж байсан нь толгой эргэм их ашигт тооцогдож байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top