Ё.Лхагвасүрэн: ”Хилчин” хотхоны цонхоор дахин нэг хүүхэд унасан

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Сонгинохайрхан дүүргийн нутагт байрладаг "Хилчин" хотхоны 3 давхарын цонхоор унаж гэмтсэн хүүхэд өчигдөр ГССҮТ-д хүргүүлжээ.  Тэгвэл цагдаагийн байгууллагаас 2014 он гарсанаас хойш хэчнээн хүүхэд цонхоор унасан талаар тодруулахад "Он гарсаар байрныхаа цонхноос таван хүүхэд унаж гэмтсэн.  Орон сууцны цонхоор унаж гэмтсэн хоёр ч тохиолдол Сүхбаатар дүүрэгт гарсан.  Тиймээс эцэг, эхчүүд хүүдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, ганцааранг нь үлдээх тохиолдолд цонхондоо хязгаарлагч хийх, доод салхивчыг нь онгойхгүй болгох хэрэгтэй. Барилгын компаниуд ч энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top