"Алтай центр"-ийн захирал З.Авдалыг залилан мэхэлж 250 мянган ам.долларыг нь аваад ор сураггүй алга болсон Э.Ариунсанааг Эрүүгийн цагдаагийн газраас улс даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Э.Ариунсанаа нь 2008 онд Д.Болд, Н.Энхсайхан нартай нийлж иргэдээс хоёр сая ам.доллар залилсан байна. Тэднийг УМБГ-ын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Гэтэл 2010 онд Э.Ариунсанаа нь батлан даалтад байх хугацаандаа оргосон байна. Мөрдөн байцаалтын үеэр оргож явахдаа иргэн Баттогтохоос төмрийн хүдэр зарна хэмээн 300 мянган ам.доллар залилжээ. Мөн "Алтай центр"-ийн захирал З.Авдалд хотын төвд үл хөдлөх хөрөнгө барих газар зарах нэрийдлээр 250 мянган ам.долларыг нь залилсан байна.

Сэтгэгдэл ( 3 )
hulgaich nar negniigee dunguj dee...shunal ihedvel shulam bolnoo gej
Алтай центр бас но той байхаа.
hulgaich hulgaichaa luivardsan l bna shdee