”Оюутолгой” компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Оюутолгойг тойрсон асуудал өнөөг хүртэл ямар ч шийдвэрт хүрээгүй хэвээр байна. Тус төслийн тал дээр хэлэлцэж хурал чуулган хийж буй хэдий ч үр дүн гарахгүй байгаа юм. Тус компанийн далд уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулж эхлэх нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой билээ.

 

     ТУЗ-ын гишүүд асуудал нааштайгаар шийдэгдэж  байгаа хэмээсэн боловч бодит байдал дээр асуудалын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Тус Оюутолгойн компани нь шүүхэд дууддагдах нь энгийн нэгэн үзэгдэл мэт болоод буй. Тэгвэл МХЕГ-ын улсын байцаагч Ж.Алтанбагана "Оюутолгой" компанийг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгчээ. Өмнө нь тус компанийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын төрсөн дүү С.Гантуяа шүүхэд өгч байсан билээ.

 

    Тэрбээр компанийн удирдлагадаа монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсийг гадаад ажилчдын адил шударгаар үнэлэхийг шаардсан юм. Хөдөлмөрийн яам, "Эрдэнэс оюутолгой" болон Рио Тинтогийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа ч тус компани ажилчдын цалингийн мэдээлэл компанийн нууц хэмээн өдий болтол гаргаж өгөөгүй байна. Энэ мэт асуудлыаарудаа дараа шүүхэд дуудагдаж байсан Оюутолгойн дахин шүүхэд дуудагдах нь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top