Ж.Энхбаяр: Малчидын малаа хамгаалах бууг хурааж авч болохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

2013 оны байдлаар монгол улсын хэмжээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд  46982  галт зэвсэг бүртгэгджээ. Энэ тоо хэтэрхий их байна хэмээн үзсэн учир засгийн газраас галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад байна. Хууль батлагдвал малчдын гар дээр байгаа буу бүгд хураагдах юм.  Хуулиар малчдын гар дээр байгаа ээлжээр бууддаг таваас дээш сумаар цэнэглэгддэг буунууд хураагдах юм.

Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн үзэл бодлоо илэрхийлж байна.  Тэрбээр  нэг ээлжээр, хагас автомат, байлдааны зориулалтын зэвсэглэлийг хэрхэн яах вэ гэдэг асуудал орж ирж байна. Өнөөдөр монгол улсад тэр дундаа хөдөө орон нутаг малчдын гар дээр байгаа буу зэвсэг энэ хуулийн төсөлтэй холбоотой нилээн анхаарал татаж байгаа. хуулиар малчдын гар дээр байгаа ээлжээр бууддаг таваас дээш сумаар цэнэглэгддэг буунууд хураагдах юм. Монгол орны онцлогийг ойлгох хэрэгтэй. Малчид маань өөрийн хөрөнгө болсон малаа гэнэтийн халдлагаас хамгаалах асуудал гарч ирдэг гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.147) 2025 оны 03 сарын 13

ene enhbayr hen negenees hariugaa avah geed baigaa yum shig sonin yridag zaluu shuu.yuamarch baisan uhaalag negen bishee.yriag ni sonsohoor durgui hureed baidag yum.shal huuramch.

1  |  0
Top