Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсыг дүүдээ тайлж өмсгөөд өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байна.
-ЦАГААН САРЫН БЭЛТГЭЛ-
Увс аймгийн Цагаанхайрхан сум нийслэлээс 1300, аймгийнхаа төвөөс 160 км-ийн зайтай. Ханхөхийн нурууны ар өврийг дамнасан хангай, говь, ой хээр хосолсон 399.4 мянган га нутаг дэвсгэртэй сум юм. Засаг захиргааны нэгжийн тухайд Хулж, Хунт, Даланхуруу, Ар булаг гэсэн дөрвөн багтай. Хунт баг нутаг дэвсгэрийн хувьд уулын өвөр тал газар. Багийн төв нь сумынхаа төвөөс 40 орчим км-ийн зайтай. Энэ жил багийн төв дээр Ц.Сансарбаярынх өвөлжиж байгаа юм байна. Ц.Сансарбаярынх 20 шахам жилийн өмнө айл болсон цагаасаа хойш Хунт багт мал маллаж ирсэн. Тэдний том хүү нь 17 настай. Хотод оюутан. Удаах нь дүүгээ авраад амиа алдсан талийгаач охин. Хоёр охины дунд зургаан настай хүү бий.
Жил дараалж төрсөн дэрсхэн гурван хүүхдийг нь хүмүүжилтэй, аав ээжийнхээ үгээр байдаг гэж ойр хавийнхан нь магтана. Эгч нь охин дүүдээ илүү амь байсан гэдэг. Гаравч, оровч хамтдаа хөтлөлцөж өссөн эгчийгээ сургуульд ороход дүү нь дагаж уйлаад, сумын төвд аниатайгаа хамт байх талаар хэсэгтээ яриа болдог байж. Эгчийгээ амралтаараа гэртээ ирэхэд дүү нь бөөн баяр. Явтал нь эгчээсээ холдоно гэж үгүй. Цагаан сарын өмнө эгч нь сар гаруй хугацаанд гэртээ байхаар ирсэн нь дүүд нь том баяр байлаа. Бас тун удахгүй цагаан сар болж, айл хотлоороо шинэлж, бэлэг цуглуулах нь давхар баяр байв. Томчууд бууз баншаа чимхэж, тавгийн идээгээ бэлтгэх нь охидын хувьд тун зугаатай ажил. Яагаад гэвэл тэднийх ганц гэрээрээ өвөлжиж байгаа. Саахалтынх нь айл гурав, дөрвөн км-ийн зайтай учраас хүүхдүүд тэр бүр ирж очилцоод байж чадахгүй. Цагаан сарын идээ ундаа бэлтгэхэд л саахалтын айлууд нэгнийдээ бөөгнөрч бужигнадаг. Тэгэхээр цагаан сарын бэлтгэл хийх нь багачуудын хувьд үеийнхэнтэйгээ тоглож, уралдан бууз тоолох, өрөх зэрэг зугаатай өнгерөөж болох өдрүүд. Ээж нь хивс гудсаа цэвэрлэж, аав нь хашаа хороогоо цэвэрлэх зэргээр сар шинэдээ бэлдэнэ. Саахалтынх нь айлууд ээлжээр бууз, баншаа чимхэж, тэр бүрт гэрийнхэн нь уригдсан өдрүүд үргэлжилж байлаа.
2014 оны нэгдүгээр сарын 23-ны өглөө. Саахалтынх нь айл бууз, баншаа хийх тухай хэл дуулгаж, "урьсан" болохоор аав Ц.Сансарбаяр нь явахаар болов.
Тэдний гурван хүү ч битүүхэн явах бэлтгэлээ хийж эхлэв. Аавынх нь очих айл охидын үеийн хоёр хүүхэдтэй. Тэдэнтэй тоглож өнжинө гэж бодохоос гоё санагдсан хэрэг. Бас айлын хүүхдүүдийн цагаан сарын гоёлыг харчих далдхан хүсэлтэй. Гэвч аав нь охидыг ээждээ туслах даалгавар өгөөд үлдээхээр болжээ. Ингээд охид ээжтэйгээ үлдэж, аав хүү хоёр мотоциклиор саахалтынхаа айл руу явжээ. Ц.Сансарбаярыг очиход саахалтынх нь айл буузныхаа махыг ч татаж дуусаагүй байв. Бүл цөөнтэй, ажил мөд дуусахааргүй шинжтэй болохоор гэр рүүгээ хөтөлгөө морьтой хүн явуулж эхнэрээ авахуулахаар болжээ.
-ГЭРТЭЭ ҮЛДСЭН ОХИД-
Ээж Гэрэлмаа нь бага үдийн үед саахалтынхаа айл руу явахдаа галдаа хөр нэмж, охиддоо гэрээсээ гарахгүй байхыг захиад үлдээжээ. Өглөө сэрээд л айл руу явж, хүүхдүүдтэй нь тогломоор санагдаж байсан охидын сэтгэл гонсойгоод үлдсэн нь тодорхой. Гэвч саахалтынх нь хүн хөтөлгөө ганц морьтой ирсэн болохоор охидод гэртээ үлдэхээс өөр сонголт байсангүй. "Буузыг нь хурдхан чимхчихээд харанхуй болохоос өмнө хүрээд ирнэ. Харин та хоёр гэртээ дулаахан байж байгаарай" гэсэн ээжийнхээ захиасыг сонсоод үлдсэн охид араас нь бэдчихийг хэн таах билээ.
Охид гэрээ харж байтал 14.00 цагийн үед салхи ширүүсч, шуурч эхэлжээ. Шуурганд малын хашааны хаалга дуугарч, яндан дүнгэнээд эхлэхээр охид айж эхлэв. Яахаа мэдэхгүй байтал дүү Хонгорзул өмнө нь саахалтынхаа айлд нэг удаа очиж байсан, гэрийг нь мэдэхээ дуулгаж. Бүр зургаан настай ахтайгаа хамт өдөр алхаж очоод дажгүй хүрээд ирснээ ч хэлж. Ингээд охид аав, ээжийнхээ араас явахаар болж хувцсаа бэлджээ. Бэлдэнэ ч гэж дээ. Гэртээ өмсч байсан зузаан өмд, хөвөнтэй майк, цагаан ултай гутал дээрээ дээлээ өмсөөд гарч. Ёсыг бодож малгай, ороолтоо шүүрээд гарсан бололтой юм. Тэднийг гарахад шуурга ид ширүүсч, саахалтынх нь бүү хэл малын хашаа нь харагдахааргүй байжээ. Охид өмнө явж байсан замаараа алхаад байна гэсэн гэнэн итгэлээр хөтлөлцөөд алхчихаж. Цасан шуурганаар, бараг дөрвөн км-ийн зайтай айлыг томчууд ч олохгүй гэдгийг тав, долоохон настай охид яахин мэдэх билээ. Тэдний бяцхан ой тойнд аав, ээжийнхээ халуун нөмөрт очно, айлын хүүхдүүдтэй тоглоно гэхээс өөрөөр даарна, осгоно, төөрнө гэсэн бодол яаж ч орох билээ. Охид сар шинийн гоёлынхоо тухай, саахалтынхны өгөх бэлгийг төсөөлөн хөгжилтэй яриа өрнүүлж байсан ч гэрээсээ холдолгүй даарч эхэлжээ. Гэвч нэгнийхээ гараас чанга атган алхсаар л, алхсаар л...Хаана яваагаа ч, гэр нь аль зүгт байгааг ч мэдэхээ болив.
-ЭРЭЛ-
Ц.Сансарбаяр, эхнэртэйгээ саахалтынхаа буузыг чимхсээр байтал оройтчихов. Ажил яагаа ч үгүй. Гэтэл гадаа шуураад байдаг. Гэртээ үлдсэн хоёр охиндоо санаа нь зовж ээж нь түрүүлээд явахаар болжээ. Ингээд саахалтынх нь залуу Гэрэлмааг гэрт нь хүргэж өгч. Гэртээ иртэл хоёр охин эзгүй. Гарахдаа хийсэн хөр нь цогшоод, гэр нь дулаахан байж. Гарч охидоо дуудсан ч хариу чимээгүй. Хэрэг бишидсэнийг мэдээд нөхрөө "Хурдан ир" гэж саахалтынхаа залуугаар хэл дайжээ. Эх хүний совин гэдэг онцгой. Айлд сууж, байж болохгүй яарсаар ирэхэд охид нь эзгүй байсанд сандарч шууд гараад алхчихав. Ээжийн эрэл эхлэхэд бараг 17.00 цаг болж байсан гэдэг. Үүнээс цаг орчмын дараа Ц.Сансарбаяр гэртээ ирж, мотоциклиороо араас нь яваад ч охидоо олсонгүй. Арга ядахдаа саахалтынхаа айлуудад хэл хүргэж хотлоороо эрэлд морджээ. Тэр үед шуурга намжсан ч үдшийн жавар айхавтар байж. Хунт багийн 20, 30 хүн морьтой нь морьтой, мотоцикльтой нь мотоциклиор, явган нь явганаар шөнөжин хайгаад хөөрхий охидыг олсонгүй. Арга ядаад нэг нь сумын төв явж, албаны хүмүүст хэл дуулгаж хүч хавсрахаар хөдөлжээ.
-ЭГЧ НЬ ДҮҮДЭЭ ДУЛААН ГЭХ БҮХ ХУВЦСАА ӨМСГӨЖЭЭ-
Охид хэмжээлшгүйгээр даарч, нүүр нь цантаж урдах зам нь харагдахаа байсан ч хөтлөлцөөд алхаад л байв. Өдөр 14.00 цагийн орчимд гэрээсээ гарсан гэж тооцоход тэд гурван км замыг хэр хугацаанд туулсан бол. Бас цасан шуурганы өмнө хүчин хэрхэн мөхөсдөж сөхрөө бол. Ямар ч л байсан эгч дүүс гэрээсээ гурван км холдсон байв. Хөл, гарны хуруу хорсч, хацар хайраад цааш явж дийлэхгүйгээ мэдсэн охид амсхийхээр сууцгаажээ. Сууна ч гэж дээ, цөхөрсөн хэрэг. Даарсандаа, өвдсөндөө цурхиран уйлах дүүгээ эгч нь зоригжуулж, гарыг нь бүлээцүүлэхээр хошуундаа наана. Долоохон настай ч дүүгийнхээ дэргэж уйлж улам ихээр айлгах эрх эгчид байхгүй. Харин цаг ямагт дүүгээ бөөцийлж, халамжлах, хайрлах үүрэгтэй. Тийм үүрэг хүлээсэн гэдгээ яс махандаа шингэтэл мэдэрдэг элэгсэг ард түмэн Монголоос өөр байхгүй биз ээ. Золжаргал охин эхлээд малгайгаа тайлж дүүгийнхээ малгайн дээр давхарлан өмсгөж. Дараа нь ороолтоо давхарлаж өгөөд, хөвөнтэй майкаа тайлж өмсгөжээ. Төд удалгүй дүүгээ хажуу талаар нь хэвтүүлээд дээлээрээ хучиж өгөөд салхин талд нь бондойтол суучихаж, хөөрхий эгч нь. Тэр жаахан амьтны нөмөр гэж юу байх билээ. Гэхдээ дүүгээ аврахын төлөө голоо тасартал тэмцсэн эгчийн халуун сэтгэлийг жижигхэн биетэй нь зүйрлэхийн аргагүй. Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Харин тэр жаахан охинд дүүгээ аврах сэтгэл эхийн сэтгэл шиг л цалгим их байж. Салхин талд нь бөөвийтөл чичрэх эгчийгээ харсан охин дээлийг нь буцааж өгөх гээд сарвайсан бололтой юм. Хэн хэнийхээ төлөөх агуу их сэтгэлийн илрэл болсон жижигхэн дээл охидын дундах жаахан зайд хаягджээ.
Эх сурвалж "Өдрийн сонин" Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл ( 48 )
ЭРЭЛ ХИЙСЭН ТЭНЭГҮҮДИЙГ БУРХАН ШИЙТГЭЭРЭЙ.НОВШ
ЭРЭЛ ХИЙСЭН ТЭНЭГҮҮДИЙГ БУРХАН ШИЙТГЭЭРЭЙ.НОВШ
ЮУЧ ГЭХЭВ ДЭЭ.ТЭНЭГҮҮДЭЭС БОЛЖ ХАЙРАН ОХИН ЯАЖ ИХ ЗОВОО БОЛ ГЭЖ БОДОХООС ДОТОР ХАРЛААД ТЭНЭГҮҮДЭД ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ УУР ХҮРЭЭД БАЙНА.ТЭНЭГҮҮДИ
ЮУЧ ГЭХЭВ ДЭЭ.ТЭНЭГҮҮДЭЭС БОЛЖ ХАЙРАН ОХИН ЯАЖ ИХ ЗОВОО БОЛ ГЭЖ БОДОХООС ДОТОР ХАРЛААД ТЭНЭГҮҮДЭД ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ УУР ХҮРЭЭД БАЙНА.ТЭНЭГҮҮДИ
huurhii ohiniig yu bolgood bgaan be ene chini uguulleg yumuu niitlel yumuu oilgohoo bailaa, garchig ni hangalttai bhad unshhaas ch zalhuu hurmeer uitgartai zohion bichleg bichchihsen ch baih shig bolioch
Ami ersdsen medeeg ingej #oguulleg bolgoh yamar hereg bainaaa!!! Bas neg hachin yum saihan bichij ntr balairtsan bhiin... uruwduj muruwduj nulims ntr unagamaar bga bol oor zohiogdson oguulleg ee unshitsgaaldaa!!! Taliigaachiin araas ali boloh uruwduj uitgarlaj zowj sanaa zownison haramssan zuil ali boloh baih yosguig Mongolchuud bugd medne shde... Alsiin zamd ni maani unshij udehees bish #evii mine evii mine# gej uruwduj udehgui l bh!!!
Баримтаа бичвэл болоо юм биш үү хажууд нь байсан юм шиг зохион бичлэг бичдэг нь юу юм. Өдрийн сонин ийм зохион бичлэг бичихээр бусад нь аргагүй ш дээ
uneheer baatarlag ohin bn bas uneheer ih orovtoltei ymaa
uneheer baatarlag ohin bn bas uneheer ih orovtoltei ymaa
deer suudag ezed ulsaa oligtoi hugjuulsen bol ulaanbaatartaa chiheh bus uur aimag hotuudruu chiglesen bodlogo oligtoi bsn bol ene huuhduuded ydaj l ail taarj avragdah bsn biz
Сэтгэл өвдөж байна. Хүүхдүүддээ ямар хайхрамжгүй хандана вэ. Яасан тэнэг юм бэ. Тэр охиныг бодохоор өр өмөрч байна даа. Бурханы оронд төрөх болтугай.
Uruvdmuur ymaa evii evii yr minedee.
nudend haragdtal uiltal setgeld hurtej bichsen bn, hoorhii ter ohin divaajind ochih tavlintai bh, hun muulaad, uurlaj buhimdaad ym hj chadahguigees hoish, ter ohiniig divaajind ochoosoi gj zalibaraay,
ene hvmsvvd denduu dndu eostoi teneg teneg gehed dendu tng
eoe yuchi helhwedee heliiich ged ug garhagui bn yamar xvmvs geheree*****jahaan hvvhed oirhod gurwula yawadgg bna
nudend hargdtal bichjee tgd hezee olson talaar bicheechee uneheer nud galtiram dur zurag tosoologdoj bna bytshan ohin burhanii orond zalrah boltufaium maani badmi hum
yamar zohiol bichij bga bish dee, arai heterhii yum bichih yum. ohinii huwid ur uwtguj nulimas mini duslaj bga ch etseg ehiig ni mal l gexees uur yu gehew dee
Ewii dee ter ohin. Ergeed sain aav eejiin ohin bolj turuud urt udaan saihan amidrah boltugai ! Aguu ohin mine
aaw eej ni gej heleh ug algaa. odoo huuhdee ingej uldeedeg uye bish
denduu ih orovdloo.butsaad hurdan sain eej aaviin huuhed boljtoroorei
Нулимс дуслаад сайн уншиж чадахгүй байлаа.
iim hariytslaggui humuus mongoldl baidag baihhyylichlaad.yaltai bolgoh heregtei
Dotor sonin bolchloo
Unheer agyy yum oo. Unheer myndag iim jaahan huuhdees iim ih yhaan tevcheer zorig garna gdg jinhene nogoo manaihnii yariad bdg hatan yhaan hatan zorig bna daa. Um mani bad me hym.
Neeree l tootsood haisan bol amid bh bsan bhdaa
Ymar heneggui aav eej be.iim nyalh yumsiig uvliin huitend oroi boltol hayaad yvdag umnuus ni uur hureed uilmaar sanagdchlaa
ямар өрөвдөлтэй юм бэ бүүр уйлчихлаа ээж аад хоёр нь сайн захиас хэлээгүй л юм байхдаа манай зарим хөдөөнийхөн басл хэнэггүйгээсээ их болох юм даа
ter eej aav 2-ni elige hiij ailru yvdag bnaa.aild saimshirah gej alag ure burhnii orond yvuuldag aida.denduu haramsaltai hariutslagagui bdaltai humuus ymda
Yamar aimar yum be unshsan chin nudnees nulims gach bna . Eejiid min huuhdee bitgii gertee uldegeerei
øóäðàãà æóðàì ìåäèàë íýõýí îëãîå òýð îõèíèèã ìºíõæ¿¿ëýõ ýöýã ýõ õîåðûí õàðèóöëàãã¿è áàèäàë äýíä¿¿ õàðàìñàëòàè áàèíà
Уншаад нулмис урсаад өрөвдөөд байна.
миний монголын үр хүүхэдүүд дэндүү сайхан сэтгэлтэй юм байна гэхэд төрийн эрхэмүүд ?
УРАГШГҮЙ ЮМАА ХҮМҮҮС ЯАГААД ИЙМ ХАЙНГА БАЙДАГ БАЙНАА ОоЛЖ БОЛОХ Л БАЙСАН Ш ДЭЭ ХҮҮХДҮҮД МЭДЭЭЖ САЛХИНЫ УРУУ ЯВСАН ХЭДЭН ЦАГТ ГАРСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ болонХҮҮХҮҮД ЯВАХАД ХЭДИЙ ЗАЙНД ЯВАХ ВЭ ГЭЭД ТООЦООЛООД ЭРЭХЭД ОЛОХ БАЙСАН ХЭДХЭН КМ -ЫН ГАЗРЫГ ЗҮҮ Ч ОЛОХООР САМНАХ ЁСТОЙ БАЙСАН
Evii evii ene huuhdiin orond 2 huuhdee hayad yvsan 1 hun uhchihsen bol deer baij
шударга журам медаль нэхэн олго
ямар өрөвдөлтэй юм бэ бурхан минь нулимс урсаж байна ,хөөрхий охин амгалан нойрсог