Газрын тосны газарт шатахуун түгээх станцын удирдлагууд хаалттай хуралдсан байна. Энэхүү хуралд МТ, Шунхлай зэрэг шатахуун түгээх станцын удирдлагууд оролцсон аж. Тэд шатахууны нөөц болон үнийн асуудлаар ярилцжээ. Нөөц хомсдсон хэмээн зарим шатахуун түгээх станцууд "Аи 92" авто бензинийг түгээхгүй байгаа талаарх мэдээлэл байгаа. Энэхүү мэдээллийг Газрын тосны газраас няцаасан бөгөөд "Аи 92" авто бензиний 40 хоногийн нөөцтэй байгаагаа мэдэгдсэн юм. Петровис шатахуун түгээх станцын хувьд АИ92 шатахууны нөөц багассан ч ирэх долоо хоногт шатахуунаа татах юм байна. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээгээр тэд шатахууны нөөц болон үнийн асуудлаар ярилцаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )