Өнгөрсөн сарын 27-нд Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дарьганга суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн билээ. Шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комисс хуралдан Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвчнийг хязгаарлах чиглэлээр тодорхой үүргүүдийг өгсөн.
Нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж чанд хатуу мөрдөж ажиллах, халдвар авсан малыг устгах ажлыг онцгой байдлын албан хаагчид гардан гүйцэтгэж, өвчний голомт халуун шугаман дээр ажилласаар байгаа билээ. Тэдэнд энэхүү өвчнөөр өвчлөхгүй байх баталгаа алга.
Тэгвэл зарим мэдээллийн хэрэгслээр Улсын онцгой комисс болон ОБЕГ энэхүү өвчинд ямар ч анхаарал хандуулахгүй байгаа талаар ярьж бичих тохиолдлууд гарч байна. Энэхүү мэдээллүүд нь хүнд халдаж үхэлд хүргэх аюултай өвчины голомтод ажиллаж байгаа онцгой байдлын удирдлага албан хаагчдыг үл хүндэтгэсэн, урмыг нь мохоосон хариуцлагагүй мэдээллүүд юм. Хаана хаана хэцүү байгаа энэ үед сэтгэл санаа, эд материалаар дэмжихгүй гэхэд бие биерүүгээ нулимахгүй байхыг бусад мэдээллийн хэрэгслүүдэд уриалж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )
Өнгөрсөн Засгийн үед зүүн аймагт шүлхий өвчин гарч Эмэгтэй дэд сайд ахалж ажиллаж билээ. Энэ хүн ямар хурдтай , шуурхай шаардлагатай байсан гэж. Одоо Сүхбаатар тийм биш байна. Найр үргэлжилсээр , ажил цалгардсаар байна
Улам газар авч хүрээгээ тэлж байна,сумаас суманд дамжин халдварлаж байна гэх сөрөг мэдээллийг л өгөөд байх юм.Эсрэг ямар арга хэмжээ авч байна,халдварла