"Цэвэр агаар" сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал цагдан хорих 461 дүгээр ангид нээлттэйгээр болж байгаа юм. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа шүүх хурал өнөөдөр дуусаж шүүхийн тогтоолоо гаргах талаар албаны хүмүүс мэдээллээ. Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан Н.Хүрэлсүх нарыг нийслэлийн утаа багасгах төслийн мөнгөнөөс 1.9 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй хэмээн үзэж, яллагдагчаар татсан юм. Энэ хэрэгт "Цэвэр агаар" сангийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа, БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнийг сэжигтнээр татаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )