Л.Гантөмөр: Уран зохиолын хичээлийг бусад хичээлд хэрхэн ашиглах тухай бол ярьж байгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

 Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “11 11 төв”-д ажиллах үеэр 6000 орчим иргэн хандсаны дотор боловсролын шинэчлэл, их дээд сургуулийн сургалтын чанар, шинээр баригдах сургууль, багшлах боловсон хүчин, сурагчдын дотуур байр, шинжлэх ухааны салбар зэрэг олон асуудал хөндсөн уулзалт ярилцлагын үеэр “Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасах уу” гэсэн асуулт хамгийн олон ирсэн байна.

 

Л.Гантөмөр сайд “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн яриа огт гараагүй. Хэлний яруу сайхан, гайхамшиг нь уран зохиолд байдаг. Энэ гайхамшгийг монгол хэл ба нийгмийн ухааны хичээлд хэрхэн ашиглах тухай бол бид ярьж байгаа. Дунд сургуулийн сурагчдыг 12 жил сурах хугацаанд уран зохиолын хичээл 2347 цаг орж байгаа” гэсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top