Их хэмжээний ноолуур алдагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Өчигдөр ХУД-ийн 2-р хорооны “Түмэн шир” ХХК-ны агуулахаас ямааны хялгасан ноолуур 150 кг алдагдсан байна. Тус хэргийг  ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Өнгөрсөн онд мөн  “Говь" ХХК-ний хялгас ялгах үйлдвэрээс 78 кг ноолуур алдагдсан байдаг байна. Зохион байгуулалттай ноолуур хулгайлдаг хэсэг хүмүүс  байж болзошгүй гэдгийг цагдаагийн байгууллага үзэж буй ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top