Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

-12.00 цагаас МАХН-аас хэвлэлийн хурал зарлалаа. Хуралд МАХН-ын удирдлагууд оролцох бөгөөд намын дарга Н.Энхбаяртай холбоотой болон бусад мэдээллийг өгнө.

-11.30 цагаас "Цэнхэр сувдаа хайрлая"  нэг сарын кампанит ажлын хэвлэлийн бага хурал болно.

-12 цаг 30 минутаас МУИС-тай холбоотой болон хууль бус буруу шийдвэрүүдтэй холбоотой асуудлаар "Монгол ньюс"-т мэдээлэл хийнэ.

-Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртэээмжийг сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулахад хамтын оролцоог хангах зорилгоор "Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. ХУД-ийн Соёлын ордонд 15 цагт болно.

-14 цагаас нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хагарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар 02 сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зарим дүүргийн Засаг дарга нараас сургууль, цэцэрлэгийн талаар тавьсан асуудлыг хэлэлцэнэ. Мөн золбин нохой, муурны устгалын асуудлыг шийдвэрлэх, 2013 оны зам тээврийн осол, гэмтэл болон замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх танилцуулга зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top