”Шар айраг”-ийн Г.Ганхүү дээд шүүхэд дуудагджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

НИТХ-ын төлөөлөгч, "Шар айраг" хамтлагийн дуучин Г.Ганхүүг "Номаранг" корпораци  Улсын дээд шүүхэд өгсөн байна. "Номаранг" корпораци  нь Г.Ганхүүгээс 282 сая 930 мянган төгрөгийн хохирол нэхэмжилсэн юм банйа.

  Өнгөрсөн жил Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг арванхоёрдугаар сард хэвээр үлдээснээр "Номаранг"-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл тус корпорац нийслэлийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Улсын дээд шүүхэд хандаад байгаа аж.  "Шар айраг"-ийн Г.Ганхүүг хариуцагчаар татсан иргэний хэргийг энэ сарын 20-нд хэлэлцэх тов гарчээ.

Хэргийг сануулбал,  БНСУ-ын "Номаранг" корпорациас Солонгос, Монголын улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн оролцож, их хэмжээний мөнгө зээлдсэн гэх нэг хэрэг хэдэн жилийн өмнө дэгдэж байсан. Тус хэрэгт БНСУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Галбадрахын экс эхнэр М.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, "Женко" группийн захирал Х.Баттулга, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нарын 20 гаруй хүний нэр холбогдон шалгуулж байсан.

Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top