Ус сувгийн удирдах газар өнгөрсөн жил 10,7 тэрбум төгрөгний алдагдалтай ажилласан байна. Тус газар нь нийслэлийн иргэдийн усан хангамж, ариутгал, татуургыг хариуцан ажилладаг. Энэ оны орлого нь 25.9 тэрбум байхад зарлага нь 36.7 тэрбум төгрөгт хүрч, 10.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан аж.
Энэ талаар Ус сувгийн удирдар газрын дарга С.Үнэнгээс тодрууллаа.
-Ус сувгийн удирдах газар нэлээдгүй алдагтай ажилласан байна. юунаас болж алдагдалтай ажилаад байна вэ?
-Өнгөрсөн онд Ус сувгийн удирдах газар 10,7 тэрбум төгрөгний алдагтай ажиллаа. Харин энэ жил үүсээд байгаа нөхцөл байдлаа тооцож үзээд 16 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах судалгаа гарсан. Яагаад энэ мөнгө өсчихвөө гэхээр улсад болж байгаа эдийн засгийн гацаатай асуудал, цахилгаан эрчим хүчний нэмэгдэлээс үүдээд ийм алдагтай ажиллахаар болчоод байна. Усны үнэ тарифийн нэмэх асуудлыг зохицуулахгүй байгаагаас болж хүндрэл гарчаад байна. Цаашид ингээд хэвээр байх юм бол ус тасрах магадлалтай байна гэдгийг ард иргэддээ хэлэмээр байна.
-Усны нөөц багассан гэж ойлгож болох уу?
-Усны нөөцийн асуудлыг манай улсын усны салбарт ажиллаж байгаа эрдэмтэд дүгнэж үзээд өнөөдрийн усны үнэ хэт их бага байгаа үнэ тарифийн зохицуулахгүй бол усны зүй бус хэрэглээ нэмэгдэнэ. Зүй бус хэрэглээ нэмэгдэхээр усны хомсдол бий болно.
-Усны үнийг нэмбэл алдагдалгүй ажиллах боломжтой юу?
-Усны үнийг тогтоодог байгууллага маань өнөөдрийн нийгмийн байдал, эдийн засагтайгаа уялдуулаад тогтоодог. Яг өнөөгийн байдлаар орон сууцанд 1 л усыг 32 мөнгөөр үйлчилж байгаа. Энэ үнийг 50-55 мөнгө болгоё гэсэн ийм л тооцоо гарсан байгаа. Та бүхэн бодоод үзээрэй 1л усыг 32 мөнгөөр хэрэглэж байна. Ард иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа усны чанар маш өндөр байгаа.
-Одоогоор 10,7 тэрбумын өрөнд орчоод байгаа юм байна. Цаашид ч илүү их өрөнд орох судалгаа байна. Бид нар ингэж өрөө тэглэх боломжтой гэсэн судалга байна уу?
-Усны мөнгийг нэмэхгүйгээр хэн хариуцлага хүлээж яаж тэглэх вэ гэдэг асуудлыг яриад л байна. Энэ хохирлыг ингэж тэглэнэ гэсэн тодорхой шийдэл байхгүй байна.
-Танай байгууллага үүргээ хэрхэн биелүүлж ажиллаж байна вэ. Хэрвээ усны үнийг нэмэхээр бол хэзээнээс нэмэх вэ?
-Манай зардалыг хэмнэх, хамгийн бага зардалаар нийт хэрэглэгчидээ хүргэх тал дээр хариуцлагатай ажиллаж байна гэж үзэж байгаа. Тэгээд бидний зүгээс усны үнийг нэмэхээс өөр аргагүй байна. Усны үнийг нэмэгдүүлье, усан хангамжыг найдвартай ажиллуулъя гэсэн саналыг ШӨХТГ-т тавиад 2 жил болж байна. Өнгөрсөн оны сүүлээр энэ асуудлыг ШӨХТГ хэлэлцсэн байдаг. ШӨХТГ-ын удирдах зөвлөл маш хариуцлагагүй ажилласан гэдгийг шууд хэлэмээр байна. Хуралдаа ирдэггүй, ирэхдээ 5,6 хүн ирдэг. Тэгээд бид бүхэн тооцоо баримттайгаар усны үнийг тогтоох ёстой гэсэн судалгаа гаргаад өгөхөөр ахиад судлана гээд хойшоо тавьчихдаг. Энэ асуудалд ерөөсөө анхаарал хандуулахгүй байгаа. Хойшоо тавиад байх юм бол усан хангамжийн асуудал улам хүндэрнэ. ШӨХТГ-аас ард түмэн хэрэглэгчдийнхээ төлөө ажлаасаа гэж хүсэж байна.
-Гэр хороололын усыг ч гэсэн нэмэх үү?
-Гэр хорооллын иргэд 1л усыг 1 төгрөгөөр авч хэрэглэдэг. Орон сууцны хэрэглэгчдээс 3,5 дахин өндөр үнээр авч хэрэглэж байна. Орон сууцны иргэд өдөрт ойролцоогоор 200-250 л ус хэрэглэдэг. Харин гэр хорооллын иргэн өдөрт 8 л ус хэрэглэж байна. Ийм бага ус хэрэглэж байгаа гэр хорооллын иргэдийн усны үнийг нэмнэ гэж ярихад учир дутагдалтай байна. Тийм учраас орон сууцны усны үнийг нэмэх зөв юмаа. Бид ШӨХТГ-т зөвхөн орон сууцны усны үнийг нэмэх санал хүргүүлсэн.

Сэтгэгдэл ( 5 )
БОЛЬЁ ОО
Tooluur tabaid tootsood bbal ysnii hereglee bagasna,toolyyrgui syl hereglee ih bgaa
Хамгийн гол нь ус сувгийхний гаргасан энэ судалгаа нь хэр бодитой хийгдсэнийг хэн судалсан юм. Суулийн уед хараад байхад унээ нэмэх гэсэн уйлчилгээний газрууд их болж. Ард тумний авч байгаа цалин холс дээр тооцсон угуй нь сонин байна. Гадаадын ондор хогжилтэй ул. стай харицуулах шаардлаггуй л юм. Ус, цахилгааныхан илуу толбор байнга авдаг. Тэрийг нь хун их биш гээд хэл ам болгодоггуй болохоос. Сайн мэнэнжмэнт хийвэл ашигтай л баймаар. Хулгайлах нь их учраас алдагдагтай байгаа юм. Тэрийгээ нохох гээд
Zovshdee usnii xariutslagagyi xereglee mash ix baigaa. Oron suutsand amidragsdiin usiig neg togrog bolgox xeregtei.
Одооны энэ сайтын сэтгүүлчид өөрөө юу ч асуухгүй, дик, гар утсаараа хүний асуулт хариулт хурааж аваад л өөрөө асуусан мэт зохиогоод биччихдэг болждээ