"Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүх нарын 11 хүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Хорих 461 дүгээр ангид гурван өдөр үргэлжилсний эцэст өчигдөр шөнө дууслаа. Шүүх бүрэлдэхүүн зургаан цаг гаруй зөвлөлдсөний эцэст Н.Хүрэлсүхэд найман жил, нягтлан М.Хуланд долоон жил, Х.Болдмаад зургаан жил, аудит Б.Даваабаатарт 5.1 жил, БОЯ-ны Төрийн сангийн дарга асан Д.Цэцгээд 5.1 жил, Чимэд-Эрдэнэ 5.1 жилийн хорих ял тус тус ногдуулжээ. Харин шүүгдэгч Алтантуяад нэг жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна. Харин Б.Алтантуяа, М.Алтанбагана, Ж.Сүрэн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.
Дээрх хүмүүс “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан байна. Энэ хэргийн гол эзэн гэгдээд буй нягтлан М.Хуланд долоон жилийн хорих ял ногдуулснаас гадна 4.5 тэрбум төгрөгийн хохирлыг улсад нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин "Цэвэр агаар сан"-гийн экс захирал Н.Хүрэлсүхийн хувьд дээрх мөнгөнөөс идсэн гэдгийг шүүх нотлоогүй учир түүнд ямар нэгэн мөнгөн торгууль ногдуулаагүй байна.

Сэтгэгдэл ( 3 )
Хэ хэ, сонгуульд АН ялсан гэж луйвардсаны маргаашаас л байдгаараа гоёчихоод хар цүнх барьчихаад л шаргал ордныг тойроод гороолоод явсан юм. Шоронд орох гээд л загатнаад явж дээ. АН ингэж арай шудрага байж зарим нэг болохгүй нөхдүүдээ бас явуулж байхгүй бол ардчилагч гэж цээжээ дэлдэгчид чинь өөрсдийгөө шоронд хийдэг хүн, бусдыг бол шоронд орох ёстой хүн гэж боддог шахуу болоод байгаа юм биш үү.
хууль зөв үйлчилж байна маш сайн байна харин ч бага шийтгэсэн байна
Hurelsuhed bagadsan ym bish uu