Холливуудын ододоос цөөн тооны эрхмүүд л ихэр хүүхэдтэй. Хүн болгон ихэр хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Харин сүүлийн үед хүсвэл эмнэлэгт хандахад л зохиомолоор үр суулгаж ихэр хүүхэдтэй болох боломжтой болжээ. Ямартай ч домогт тамирчин Майкл Жорданы эхнэр Иветт Прието Флоридагийн эмнэлэгт саяхан төрсөн бөгөөд хосууд ихэр хүүхэдтэй болжээ. Кубын 35 настай модель Иветт Прието Майкл Жордан нар таван жил үерхсэн бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хуримаа хийгээд байсан билээ. Түүний сагсан бөмбөгийн зарим найз нөхөд нь баяр хүргэж "жижиг" Жордангууд хэмээн шинээр мэндэлсэн ихрүүдийг өхөөрдөөд амжжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Az jargal husie Jordooon