Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Вашингтон хотноо “Солонгосын дипломат харилцаанд Монгол Улсын үүрэг” форум болжээ. Энэхүү уулзалтын дараа Монгол Улсыг Хойд Солонгостой харилцаагаа дипломат түвшинд сайжрууллаа хэмээн барууны хэвлэлүүд шүүмжилсэн байна. Тэд Солонгосын хойгийн байдал тогтворгүй байхад монголчууд ухаалаг бус алхам хийсэн нь Пхеньяны цөмийн хөтөлбөрийн бай болох гараа гэдгийг анхааруулжээ. “United press international” тэргүүтэй хэвлэлүүд энэ тухай хэрхэн өгүүлснийг тоймлон хүргэе.
Өнгөрсөн долоо хоногт “CSIS” болон “Global Peace Foundation” хамтран зохион байгуулсан “Солонгосын дипломат харилцаанд Монгол Улсын үүрэг” форум Вашингтон хотноо боллоо. Энэхүү форумын дараа “Global Peace Foundation”-ны захирал Майкл Маршалл Монгол Улс хоёр Солонгостой дипломат харилцаа сайжруулах маш ач холбогдолтой боловч үнэлж болохуйц үүрэг хүлээнэ хэмээн бичсэн байна. Үүнийг биелүүлэхээ ч Монголын тал хангалттай нотолжээ.
Форумын үеэр Монгол улс Хойд, Өмнөд Солонгос, Хятад, Япон, Орос болон АНУ гэсэн зургаан улстай дипломат харилцаагаа сайжруулахын тулд бүхий л боломжоо ашиглана хэмээн онцоллоо. Мөн “Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг өсгөхөд Солонгосын хойгийн тогтвортой байдал хүндхэн байна” хэмээн Монголын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн юм. Тэгсэн хэрнээ Монголын засгийн газар Хойд Солонгостой дотны харилцаатай болохыг ихээхэн найдаж буйгаа хүлээн зөвшөөрлөө. Тухайлбал, Гадаад хэргийн яамны Бодлого төлөвлөлт, бодлогын анализын хэлтсийн дарга Ц.Батбаяр “Өнгөрсөн 14 жилд манай улс Хойд Солонгостой дотно харилцаатай болох стратегийн боломжит байдлыг судалсан” хэмээн ярьсан юм. Харин АНУ-дахь Монголын элчин сайд Б.Алтангэрэл энэхүү харилцааг энх тайван, хөгжлийн түлхүүр хэмээн онцолсон байна.
Хэдий Монголын төрийн томоохон төлөөлөгчид Хойд Солонгостой “нөхөрсөг” харилцаатай хэмээн бардамнаж байгаа ч энэхүү харилцаа Пхеньяны цөмийн аюултай хөтөлбөрүүдээс тус улсыг хамгаалахгүй гэдгийг ойлгохгүй байна.
Дэлхийн хэдхэн ардчилсан орон тоталитар Хойд Солонгостой хамтарч байхын зэрэгцээ Монгол ч мөн хамтран ажиллах хосгүй амлалт, үүрэг хүлээж үүнийгээ бэхжүүлж эхэлжээ. Өөрийнхөө орныг олон улсын зах зээлд шударга брокер байхыг хичээдэг гэдгийг Батбаяр тэмдэглээд, Хойд Солонгостой хэлэлцээ хийх шинэ сувгийг нээнэ хэмээн хэллээ. Энэ бол эрдэс баялагийн тухай яриа ч байж магадгүй юм.
Элчин сайд Алтангэрэл Монгол Улс бусад орнуудтай дипломат храилцаагаа сайжруулснаар Хятад, Орос гэсэн хоёр том гүрнээс хэт хараат байдлыг засахад тусална хэмээн хэлжээ.
Энэхүү арга хэмжээ далайд гарцгүй, ардчилсан Монгол Улс бол захиргаадалтын, хаагдмал Хойд Солонгосын гадаад ертөнцтэй харилцдаг цөөхөн гарцын нэг болохыг, цаашид улам дотно болохыг баталлаа. Гэхдээ бусад улсуудыг цөмийн зэсвгээр сүрдүүлж хөдөлгөдөг туршлагатай Хойд Солонгостой хамтрах нь маш аюултай сонголт юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 3 )
Орос хятадыг давж монголд пуужингийн цохилт өгөх үү, монголчуудыг өөрсдийнхөө иргэд шиг тэнэгчүүд гэж андуурсан бололтой америкууд. Монгол хойд солонгосын ард түмний уламжлал найрсаг харилцааг хэн нэгэн тэжээсэн нохойгоороо дамжуулан зааж зааварлана гэвэл эндүүрэл шүү, монголын гадаад бодлого нэгдмэл гэдгийг тогтоож ав
hahahahah nuguuu man iin heden dagznuud hed heden idaa tiishee harailgaj komnistuudiin bugsniii vneriig sudlaad irseniig delhiii anzaarsan bn daa
Өөрсдөө хойд шиг болжбайгаа юм чинь дотносохгүй яахав