Юуны төлөө Пакистаныг цусаар уйлуулав?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 18

Өчигдөр Пакистаны сургуульд 145 хүнийг буудан хөнөөсөн аймшигт хэрэг дэлхийн нийтийг цочроолоо. Цэргийн бүлэглэл ихэнх нь 12-16 насны хүүхдүүд байсан хохирогчдыг сандал доогуур оруулаад галлаж эхэлсэн. Барьцаалалт, аллага дууссаны дараа Пакистан цусаар уйлж харин дэлхий нийт гайхаж хоцров. Тэдэнд хоёр л асуулт байна. Хэн ийм юм хийдэг байна аа? Тэд яах гэж ингэв?

Дээрх асуултуудад олон улсын мэргэжилтнүүд тэр дундаа террорист цэргийн бүлэглэлүүдийг ажиглагчид хэрхэн хариулсныг хүргэе.

Хэн бэ гэдэг нь домог биш

Пешаварын сургуулийн аллагын цаана ямар бүлэглэл байна гэдэг домог биш юм. Пакистаны талибанууд удаан хугацааны туршид Засгийн газрыг унагааж өөрсдөө эрх баригчид болж шариагийн хуулийг дэлгэрүүлэх гэж хичээж байсан бөгөөд олон удаа цуст халдлагууд үйлдэж байв. Тэд энэхүү нүгэлт үйлээ Пакистаны албаныхан манай олон мянган дайчдыг хөнөөсний хариу хэмээн хэлдэг.

Энэ оны эхээр Пакистаны Засгийн газар талибануудтай тодруулж хэлбэл Tehreek-i-Taliban Pakistan буюу TTП-тэй энхийн хэлэлцээ хийсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн зургаадугаар сард Карачи хотын онгоцны буудалд халдлага гарсны дараа талбинуудыг сэжиглэснээс болж хэлэлцээ нуран унасан юм. Энэ мөчөөс хойш Засгийн газар баруун хойд хэсгийн нутгуудыг эзэлсэн ТТП болон бусад террорист бүлэглэлийг устгах цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Үүнийг хийхийн тулд нийт 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Пакистаны талибанууд барууны боловсрол болон эмэгтэйчүүдийн хөдөлмөрдөх эрхийн эсрэг үзэл санаатай. Хамгийн алдартай хэрэг нь гэвэл тэд 2012 онд охидыг боловсролыг дэмжигч Малала охиныг толгойд нь буудсан явдал байв. Охин өнгөрсөн долоо хоногт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн бол халдлага энэ долоо хоногийн лхагва гарагт болсон.

"Террорист хослол"

Ази Номхон далайн орнуудын сангийн Олон улсын аюулгүй байдлын хэлстийн дарга энэхүү аллагыг "террорист хослол" буюу хэт үзэл суртлын төлөвлөгөөний нэг хэсэг хэмээн үзэж байна. Ноён Сайжан Гохелийн үзсэнээр ТТП нь Афган дахь талбинуудтай нягт холбоотой аж. Афган, Пакистаны талибанууд хоёр бүлгийн гишүүддээ үнэнч байхаа хүртэл амласан байна. Харин Афганы талибанууд өнөө алдарт Аль-Кайда бүлэглэлийн хамсаатан юм. “Тиймээс энэ бол террорист хослол, хэтийн төлөвлөгөө. Үүнийг зөвхөн Пакистаны нутгийг эзлэх оролдлого гэж харж болохгүй” хэмээн Сайжан Гохел ярьж байна.

Хэтэрхий уур хилэн

CNN-ий үндэсний аюулгүй байдлын аналист Петер Берген цуст аллагыг хэтэрхий доромжлол хэмээн харж байна. “Тэрээр ТТП цуст аллагаас юу хожив? Тэд дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Гэхдээ энэ бол ТТП Пакистаны эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд цочисны илрэл юм. Миний бодлоор тэдний уур хилэн хэмжиж болшгүйд хүрч дэлбэрлээ” хэмээн ярьжээ.

Өмнө нь пакистанууд хүртэл талибануудыг дэмждэг байсан. Засгийн газар ч 2004, 2005, 2008, 2014 онд энхийн хэлэлцээ хийх гэж оролдоод бүтсэнгүй. “Шашны хэт улайрагчидтай тохиролцоо хийх нь боломжгүй гэдгийг, холбоотнуудаас нь өөр хэн ч тэднийг дэмжихгүй гэдгийг бид мэддэг боллоо”.

Тусгаарлах ба урвуулах бодлого

Өмнөд Вазиристан, Хойд Вазиристан, Хибер Пакхтунква зэрэг Афганистаны уулын бүсийн аймгууд талибанууд болон бусад цэргийн бүлэглэлийнхэнд удаан хугацаанд нэгдэгчид юм. Эдгээр аймгуудад террорист бүлэглэл сүр хүчээ үзүүлсний улмаас олон залуус нэгдэн орсон. Энэ бол айлгах замаар өөрсдөдөө урвуулах явдал хэмээн Жинна институтын ажиглагч Раза Руми үзэж байна. Мөн олон улсын хүрээнд авч үзвэл масс аллага нть Пакистаныг тусгаарлал үйл ажиллагаа гэжээ.

“Өнгөрсөн зургаадугаар сард мөргөлийн үеэр халдлага үйлдэж мөн л 81 хүн амиа алдсан. Энэ бол АНУ-ын бодлогоос Пакистаныг тусгаарлах ёстойг харуулах гэсэн харгис үйлдэл юм” хэмээн ярьсан байна.

Тэд хөнөөх донтой хүмүүс

Пакистаны аналист, Милитари инк-ийн зохиогч Аейша Сиддикуа Пакистаны эрх баригчдыг террорист цэргийн бүлэглэлүүдэд явуулах бодлогоо эргэн харах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. “Хэрвээ ингэхгүй бол цус асгаруулалт үргэлжилсээр байх болно” хэмээн тэрээр ярьлаа.

“Нэг талаас ТТП эрх мэдлийг авахын тулд олон зуун хүнийг хөнөөж байгаа ч нөгөө талаас эрх баригчид ч мөн мөчөөгөө өгөхгүй байгааг бодож үзэх хэрэгтэй. Тэд хөнөөхийн тулд чадах бүхнээ хийнэ. Тэд барьцаалах сонирхолгүй, хөнөөх сонирхолтой хүмүүс. Тиймээс тэд илүү их цус асгаруулж, илүү олон хүнийг айлгасаар байхыг илүүд үзнэ. Тиймээс бодлогоо дахин харж үзэж ёстой” гэжээ.

Мөн ТТП зорилгоо гүйцэлдүүлэх амар хялбар аргыг сонгож байгааг хатагтай онцолсон байна. Тэд цэргийнхэнтэй нүүр тулаад чадахгүй гэдгээ мэдсэн тул тэднийг хүүхдүүдийн амиар зогсоох гэж оролдож байгаа аж.

Аюулгүй байдлын битүүмжлэл

Пакистаны талибанууд болон Афганистаны хамтрагчид нь хилээ хуваалцаж, хамтран ажиллаж, дайралтаа хамтарч хийж байна. Энэ бол ТТП хүчээ авахын тулд Афганистаны талибануудын дэд бүтцийг задлах гэсэн оролдлого байж болох юм. Тиймээс Афганистан дахь Америкийн цэргүүдийг энэ оны эцэс гэхэд тус улсаас гаргах нь ТТП-ын аюулгүй байдлаа битүүмжлэхэд таатай боломж болох юм хэмээн Сайжан Гохел үзэж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top