Сибирь дэх Хятад сонирхол

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 11

Хоёрхон хоногийн өмнө тэмдэглэсэн Аугаа эх орны ялалтын 70 жилийн ойн хүндтэй зочдын тэргүүнд  БНХАУ-ын дарга Си Зиньпин байсныг анзаарахад төвөгтэй биш байлаа.  Энэ үеэр хоёр хөршийн тэргүүн нар  хажуу хажуугаасаа холдсонгүй.  Хаана ч явсан хамтдаа гэдэг шиг л байлаа.  

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас Хятад руу хий дамжуулах хоолойг Горно Алтайгаар дамжуулан Шинжаан руу тавих сүүлчийн тохироогоо хийлээ.  Айл хүний амь нэг гэдэг шиг ийнхүү хойд өмнөд хоёр их хөрш амь зангидаж,  улам бүр дотноссоор байна.

Хоёр гуравхан жилийн өмнө болсон  ОХУ БНХАУ-ын зөвлөлдөх уулзалт  зөвлөлдөх уулзалт  ОХУ-ын дорнод хэсгийн үйлдвэржүүлэлтийн асуудлыг авч хэлэлцсэн хэмээн тухайн үед мэдээлж байсан бөгөөд  тэр үед  ОХУ болон  БНХАУ дөрвөн тэрбум гаруй ам долларын хамтарсан хөрөнгө оруулалтын төсөл дээр ажиллаж байсан юм.

ОХУ-ын Засгийн газрын орлогч Игорь Шувалов Дорнод Сибирь болон Алс Дорнодын бүс нутагт барилга болон хоёр ч усан цахилгаан станц байгуулахад хөрөнгө оруулах асуудлыг  урд хөршийнхөнтэйгээ уулзах үеэр хэлэлцэж  хамтын хөрөнгө оруулалтын сангийн хэмжээг  ойрын үед дөрвөн тэрбум ам долларт хүргэхээр тохиролцсон.  Энэ хөрөнгийн дийлэнхи хэсгийг  Алс Дорнод болон Зүүн Сибирийг эзэмшихэд зарцуулах бололтой. Тэдгээр нь үндсэндээ эрчим хүчний салбар юм.  

Түүнчлэн  ОХУ-ын экспортын «ЭКСАР»  болон Хятадын  экспортлогчтой хамтран гуравдагч орнуудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцоо бий.  

Хятад бол эрчим хүчний хэмжээ хязгааргүй хэрэглэгч гэсэн үг. Эдүгээ Бээжингээс гадна Тянь жинь, Шанхай хот болон Хэбэй, Цянсу, Чэцзян зэрэг муж эрчим хүчний дутагдалтай хэвээр байна.

Одоо хоёр орны тухайд Зүүн Сибирийн томоохон төсөл дээр хамтран ажиллаж байгаа билээ. 2013  оны тавдугаар сард “Иркутскэнерго” нэгдэл Хятадын China Yangtze Power корпораци хамтран Дорнод Сибирьт УЦС барих хоёр ч төсөл дээр хамтран ажиллахаа зарлаж байсан юм.  Энэ ажлын хүрээнд техник эдийн засагийн үндэслэээ хэдийнэ боловсуулаад байгаа бөгөөд ойролцоогоор дөрвөн тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардаж буй аж. Энэ хөрөнгийг хоёр тал ижил тэнцүү гаргана. Харин үйлдвэрлэсэн эрчим хүчний дийлэнхийг Хятадад экспортлохоор төлөвлөж байгаа юм.

Хятад бол эрчим хүчний хэмжээ хязгааргүй хэрэглэгч гэсэн үг. Эдүгээ  Бээжингээс гадна Тянь жинь, Шанхай хот болон Хэбэй, Цянсу, Чэцзян зэрэг муж эрчим хүчний дутагдалтай хэвээр байгаа юм. Ийм их хэрэглээнд эрчим хүч нийлүүлэх нь Оросын эрх ашигт нийцэхийн дээдээр нийцнэ. Тийм болохоор тэд аль болох ахиухан эрчим хүч нийлүүлэхээр эрмэлзэж байгаа нь нууц биш.

Үүнийг зөвхөн  эдийн засгийн талаас харах нь бас өрөөсгөл. Учир нь улс төрийн бодлого эдийн засагт тусгалаа олон хэрэгжиж байдгийг санах хэрэгтэй байх. ОХУ Хятадад нийлүүлэх эрчим хүчний хэмжээг 18 тэрбум кВ/цаг болтол нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. Үүний тулд хэд хэдэн цахилгаан станцыг ашиглалатад оруулна. Энэ станцууд нь нүүрсний хэрэглээн дээр түшиглэх юм. Тэдгээрийн төслийн хүчин чадал нь 3000 МВт байхаар тооцсон.  Үүний дараачийн шатанд нийлбэр дүнгээрээ 6000 МВт-ын хүчин чадал бүхий хэд хэдэн станцыг барьж экспортолж буй эрчим хүчний хэмжээг жилд 38 тэрбум кВт/ цагт хүргэхээр төлөвлөж байна.  

 

Ер нь хоёр хөршийн тухайд улс төр, эдийн засгийн аливаа асуудлаар тэд хэл амаа амархан ололцож чаддагийг ажиглагчид тэмдэглэж байна.

 

Бас Орос болон Хятадын нутагт 2000 км урт цахилгаан дамжуулах шугам барина. Ер нь хоёр хөршийн тухайд улс төр, эдийн засгийн аливаа асуудлаар тэд хэл амаа амархан ололцож чаддагийг  ажиглагчид тэмдэглэж байна.

Сибир дэх Хятадын сонирхол юуны өмнө энэ бүс нутгийн хэмжээ хязгааргүй байгалийн баялаг, нүүрс, зэс, байгалийн хий, усны их нөөц, болон  ой мод зэргийг  хамтран ашиглахад чиглэж байгаа юм.

Асуудлын учир шалтгаан аль аль талын эрх ашигт нийцэж байгаа болохоор ажлыг урагшлуулах бүхий л арга замыг  амархан олж чадна гэсэн итгэл найдвар байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
21(43.242.242.52) 2015 оны 05 сарын 11

Чадаж байгаа юманд арга байхгүй

0  |  0
unen hulgaichid yum(123.121.214.44) 2015 оны 05 сарын 11

horshiinhoo ajild ataarhaj baihiinhaa orond oorsodiinhoo aldaa onoog densej suuval negen tsagt bid hunii durguig yaaj hurgej chaddag ontsgoi aviyasaa olj medej magadgui ee. Tegsen tsag gartsaa zov olj yunii magad. Mongolchuud bid unen ichmeer yavdliig deereesee ehleed dood tuvshind nevt shinesen baina daa. Sayahan Beijingiin TV-geer mongoliin irgen 40 orchim nasnii er.em hoer delguureed brendiin baraa hulgailj baigaa tuhai harlaa. oe oe mon ch haluun yum daa Delguurees hulgailsan baraagaa avaad mashind suugaad yavaar ni dagaaj yavsaar gert ni hurch orood harsan ni gereer duuren baraa baih

0  |  0
unen hulgaichid yum(123.121.214.44) 2015 оны 05 сарын 11

horshiinhoo ajild ataarhaj baihiinhaa orond oorsodiinhoo aldaa onoog densej suuval negen tsagt bid hunii durguig yaaj hurgej chaddag ontsgoi aviyasaa olj medej magadgui ee. Tegsen tsag gartsaa zov olj yunii magad. Mongolchuud bid unen ichmeer yavdliig deereesee ehleed dood tuvshind nevt shinesen baina daa. Sayahan Beijingiin TV-geer mongoliin irgen 40 orchim nasnii er.em hoer delguureed brendiin baraa hulgailj baigaa tuhai harlaa. oe oe mon ch haluun yum daa Delguurees hulgailsan baraagaa avaad mashind suugaad yavaar ni dagaaj yavsaar gert ni hurch orood harsan ni gereer duuren baraa baih

0  |  0
өлссөн ч бардам бай (202.126.89.199) 2015 оны 05 сарын 11

энэ нэг хийн хоолойг яс горьдсон нохой аятай өлөн царайлж шүлсээ гоожуулахаа болиочээ.энийг монголоор дайруулахгүй байх шалтгаан манайхан дотроо ч байгаа,энэ 2 хөршид ч байгаа ш дээ.тавихгүй өгөхгүй гээд байгаа бол тэгээд л орхичих л доо.зүгээр л үнэгүй юманд нугасгүй гэгчээр эрээ цээргүй аашлах юмаа.

0  |  0
ганаа(202.126.89.176) 2015 оны 05 сарын 11

Монголын улс төрчид хоёр хөршөө ойшоохгүй давж хараад байсны балаг энэ дээ

0  |  0
Ганаа(202.126.89.176) 2015 оны 05 сарын 11

Нөгөө хий дамжуулах хоолой манайхыг дахиад тойроод явчихаж байгаа юм уу

0  |  0
Top