Ноолуурын үнэ аймаг бүрт харилцан адилгүй байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нэг кг ноолуурын үнэ Говь-Алтай аймат хамгийн хямд буюу 30 000, Архангай, Хөвсгөл аймгуудад хамгийн өндөр буюу 57 000 төгрөг байсан юм. Энэ жил ноолуурын дундаж үнэ буурчээ.
Харин тавдугаар сард байдал өөрчлөгдөн, Архангай, Хөвсгөл дэх үнэ 55-56 мянга болон буурч, Говь-Алтай аймгийн үнэ 40 мянга болж өсчээ. Өнгөрсөн онд оргил үедээ буюу 80 мянгад хүрсэн ноолуурын дундаж үнэ ийнхүү аажмаар буурч, энэ сарын эхээр хамгийн өндөр үнэд хүрсэн нь 57 000 (Баянхонгор аймаг), хамгийн бага үнэтэй нь 25 000 (Говьсүмбэр аймаг) байна.
Сэтгэгдэл ( 0 )