АНУ, ОХУ-ын хооронд ямар ”ДАЙН” өрнөж байна вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

Зөвхөн АНУ-д хамаатай биш, дэлхийн олон оронд, тэр тусмаа газрын тос олборлогч орнуудад тун ч таагүй үр дагавар авчрах шийдвэр хэрэгжиж эхэллээ. Энэ нь АНУ-ын газрын тос олборлогч компаниудад тавьсан экспортын хоригоо энэ оноос цуцалсан юм. Ингэснээр газрын тосны хамгийн том импортлогч байсан улс экспортлогч болох нь тодорхой боллоо. АНУ газрын тос олборлолтын хэмжээгээрээ дэлхийд Саудын Араб, ОХУ-ын дараа гуравдугаарт бичигддэг. Ийм том тоглогч өрсөлдөөнд орж ирснээр зөвхөн квот төдийгүй үнэ дээр ч хүссэн үр дүнгээ гаргаж чадах юм.

АНУ-ын энэ алхам нь газрын тосны салбарт ойрын жилүүдэд маш том гарц авчирна хэмээн газрын тос олборлогч орнууд түгшиж байна. Дэлхийн газрын тосны хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч нийлүүлэлтээс шалтгаалж үнэ ханш нь “газар дор” ортлоо уначихаад байгаа билээ. Саудын Араб, Ирак, ОХУ гэсэн газрын тос экспортлогч улсууд зах зээлээ булаацалдан цусгүй дайн өрнүүлж, үүнээсээ болоод олборлолтын хэмжээгээ багасгаж чадахгүй яваа. Тэгвэл ирэх жилээс Иран, АНУ гэсэн хоёр том тоглогч нэмэгдэхээр ОПЕК болон газрын тос олорлогч бусад орнуудын эдийн засагт “үхлийн цохилт” өгсөнтэй ялгаагүй хэрэг болно. Тэр дундаа газрын тосоо дор хаяж 50 ам.доллараар борлуулж байж л ашигтай ажиллах тооцоотой ОХУ-д бүр ч илүү хүнд тусах нь тодорхой байгаа юм. Эрдэс баялагтай ч түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа улсыг “баялгийн хараалд өртсөн” гэж тодорхойлох нь бий. Тэгвэл газрын тос олборлогч орнуудад ойрын үед яг ийм байдал үүсчээ. Баялаг нь байгаа ч алдагдал хүлээхээс аргагүй хүнд нөхцөл тэднийг хүлээж байна.  

АНУ-д шатдаг занараас гаргаж авсан газрын тосны хэмжээ энэ оны эхээр ердийн газрын тосны хэмжээтэй дүйцэж очжээ. Өөрөөр хэлбэл, хоногт 4.5 сая баррельд хүрсэн байна. 2007 онд, АНУ-ын компаниуд шатдаг занарын хайгуул, судалгааны ажлаа дөнгөж эхэлж байхдаа өнөөдрийн энэ үр дүнд хүрнэ гэж төсөөлж ч байгаагүй болов уу. Өдгөө шатдаг занарын тосыг нутгийн хойд хэсэгт орших Bakken, өмнөд хэсэгт орших EagleFord, Permian гэсэн үндсэн гурван ордоос олборлож байгаа юм. Газрын тосны компаниуд эндээс олборлосон газрын тосоо зөвхөн дотоодын хэрэгцээнд нийлүүлдэг байсан бол ирэх жилээс байдал огцом өөрчлөгдөх нь. Шалтгаан нь өнгөрсөн намраас эхэлсэн газрын тосны үнийн огцом уналт. Бруклины их сургуулийн эрдэмтдийн жилийн өмнө гаргасан судалгааны тайланд “2020 он гэхэд шатдаг занарыйн тосны үйлдвэрлэл дээд цэгтээ хүрнэ. Тэр үед дотоодын хэрэгцээ ханаж, үйлдвэрүүд эрсдэлтэй байдалд орно” гэсэн нь бий. Тэгвэл үйлдвэрлэлийн огцом өсөлт энэ хугацааг таван жилээр наашлуулсан бололтой. Тиймээс шинэ зах зээл хайх нь хөгжиж байгаа салбарын ганц аврал нь байж болох юм.

Боловсруулах үйлдвэрлэл ид хүчээ авч эхэлсэн үе буюу “Шатдаг занарын тэсрэлт” хэмээн нэрлэгдэж асан 2011-2014 онд хойд Америкийн WTI маркийн газрын тос Европт зарагддаг Brent-ээс 10 ам.доллараар хямд байв. 2011 оноос өмнө энэ үзүүлэлт бүр 27 ам.доллар хүрч байсан. Гэтэл энэ долоо хоногт нэг ам.долларын зөрүүтэй болов (Баасан гарагийн хаалтын ханш Brent 36.66 ам.доллар, WTI 35.87 ам.доллар байв). Мэргэжилртнүүд энэ байдлыг АНУ экспортын хоригоо цуцлах хүлээлт үүссэнтэй холбон тайлбарлаж байна.

Экспортын хориг нь 1975 онд, Арабын орнууд АНУ-д нүүрсустөрөгч нийлүүлэхээс татгалзсаны дараа тавигдсан юм. Тэр үеийн эрх баригчид ийм аргаар дотоодын зах зээлээ шатахууны хомсдлоос аварч үлджээ. Гэхдээ АНУ-ын газрын тос олборлогч компаниуд уг хоригийг цуцлахыг шаардах болж, Конгресс, Сенатад тэдний сонирхлыг илэрхийлдэг лобби бүлэг хүртэл бий болжээ. Цагаан ордон экспортын хоригийг цуцлахгүй гэдэг байр суурин дээр саяхныг хүртэл зогсч байсан ч газрын тос боловсруулах компаниуд үйлдвэрлэлээ багасгаж эхэлсэн нь бодлоо өөрчлөхөд хүргэжээ. Улсын төсөв ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсан нь мөн буулт хийхэд багагүй нөлөөлсөн байна. Алдагдлыг нөхөхөд газрын тосны экспортоос олох орлого чухал үүрэгтэй гэж АНУ-ын Засгийн газар тооцож байгаа юм.     

Одоо АНУ хичнээн хэмжээний газрын тос экспортлох вэ гэдэг анхаарал татаж байна. Тэдний хэлж байгаагаар бол, гэнэт огцом нэмэгдүүлэх магадлал бага гэнэ. Харин илүү алсыг харсан, урт хугацааны төлөвлөгөөтэй ажиллах ажээ. Энэ нь БНХАУ, Европын холбооны улсуудад газрын тосоо хүргэх тээвэр, ложистикийн сүлжээг шинээр байгуулах шаардлагатай холбоотой юм байна. Канад, Мексик газар нутгийн ойр байдлаараа дулдуйдан зах зээлийг нь эзэлж авах боломжтой. Зөвхөн энэ хоёрыг эзэлчихсэн байхад л АНУ экспортын хэмжээгээр ОПЕК-ийн бүрэлдэхүүнд багтдаг Ливи, Эквадорыг гүйцэж чадна. Цаашлаад хөгшин Европ руу лавхан гишгэх юм бол ОХУ-тай ч өрсөлдөнө. Цөмийн хөтөлбөрөөсөө болж экспортлох эрхээ хасуулаад байсан Иран улс ирэх жилээс бүтээгдэхүүнээ гадагш зарах эрхтэй болсон. Дээр нь АНУ нэмэгдсэнээр Адам Смитийн “Үл үзэгдэх гар”-ын зохицуулалтаар үнэ ханш улам буурах нөхцлийг бий болгож байна. Гэтэл ОХУ газрын тосоо дор хаяж 50 ам.долараар зарж байж ашигтай ажилладаг үйлдвэрүүдтэй. Дээр нь байгалийн хий, газрын тос дамжуулах хоолой барихад хэтэрхий их хөрөнгөө зарцуулсан. Тиймээс АНУ-ын шинэ бодлогын хамгийн том золиос нь ОХУ болж байна. Харин газрын тос олборлодоггүй, хэрэглэгч орнуудын хувьд энэ бол хамгийн сайн мэдээ билээ.   

 

Д.Ирээдүй

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
julia(41.86.240.136) 2016 оны 11 сарын 26

Манай зээл компаний талаар танд мэдэгдэх бичиж байна бүх хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагад зээл санал болгож байна, бид 1-р 10 жилийн хугацаанд зээлийн 2% -ийн хүүтэй санал болгож байна 10,000.00-аас 10,00,000.00 бидний зээлийн хэмжээ хязгаар Манай хаяг e_mail:                  juliameyer393@gmail.com Бид таныг ажиллаж тэсэн ядан хүлээж байна, бид болно аюулгүй, хууль эрх зүйн гүйлгээг баталгаажуулах. Бидний захиасыг унших цаг гаргасанд баярлалаа.

0  |  0
ари(202.9.43.65) 2016 оны 11 сарын 25

боллоошдээ

0  |  0
Зочин(202.9.41.13) 2016 оны 11 сарын 24

АНУ, ОХУ-ын газрын тосны салбарыг булаан эзлэх гэж байгаа юм байна л даа.

0  |  0
Зочин(202.5.196.74) 2016 оны 11 сарын 24

Маш сайн бичжээ сэтгүүлч ээ. Магадгүй орчуулжээ гэж хэлэх ёстой юм болов уу

0  |  0
ok(202.9.40.145) 2016 оны 11 сарын 24

odoo tramp ah eniig boliulaad oros amerik hoyr ewtei saihan jargaltai haanchilna aa, delhiig.

0  |  0
ккк(202.55.191.76) 2016 оны 11 сарын 24

Нефьтийн үнийг бүр 20 ам доллараас доошоошоо оруулах хэрэгтэй тэгвэл Орос задрана ккк

0  |  0
Top