Ханхүү Харригийн найз бүсгүй Меган Маркл Британичуудын хувьд хамгийн их сонирхол татсан хүнээр тодроод байна.
Алдартай олон бүсгүйчүүдтэй нэр холбогдоод байсан Харри ханхүүгийн энэ удаагийн сонголтыг эзэн хааны гэр бүлийнхэн ялангуяа эмэг эх хатан хаан Элизабет ихэд дэмжиж буй гэнэ.
Америк жүжигчин бүсгүй эзэн хааны гэр бүлд тохирох зиндааны хүн болохоор ихэд хичээж буй.
Тэрбээр Канадын ерөнхий сайд Жастин Трудогийн гэргий Софи Трудогоос зөвлөгөө авдаг аж. Софи Меган Маркл нар магадгүй ижил хувь заяатай байж болох. Хахүү Харригийн найз бүсгүй Меган Маркл жүжигчин бол Софи Трудо өмнө нь телевизийн хөтлөгч байсан юм.
И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )