БНХАУ Европын төмөр замын салбарыг эзэлж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 02

БНХАУ-ын China Railway Group (CRG) Унгарын Будапештийг Сербийн Белградтай холбох 350 километр төмөр зам барих тендерт ялалт байгуулжээ. Үүний 160 километрийг нь тус группын охин компани болох “China Railway Corporation”, Унгарын төрийн өмчийн төмөр замын компанитай хамтран барих аж. 1.57 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй энэ ажлыг хоёр жилийн дотор амжуулна гэж China Railway Group албан ёсоор мэдэгдсэн байна. Шинээр тавигдах замаар галт тэрэг 160 км/цаг хурдлах боломжтой юм. Ингэснээр БНХАУ-ын компани  анх удаа Европын хурдны төмөр замын чанар, стандартыг хангаж, тендерт ялалт байгуулсан чухал үйл явдал болжээ.

            Будапешт-Белградын зам нь цаашаа Скопье-Афины өндөр хурдны төмөр замтай холбогдож, цаашлаад Европын хурдны төмөр замын сүлжээний нэг хэсэг болох юм. Белград Будапештийн замаар 160 км цагийн хурдтай зорчиж болох бол Салоника-Афины замаар 200-250 км/цаг хурдлах ч боломжтой барихаар зэхэж байгаа ажээ.  

Европын холбоонд элсэхийг хүсч байгаа ч гэсэн авто болон төмөр замын салбарынх нь стандартыг хангаж чадахгүй байгаа, хөрөнгө мөнгө тааруухан Зүүн Европ, Балканы орнуудыг БНХАУ боломжит зах зээл хэмээн харж, анхаарлаа хандуулж эхэлсний нэг илрэл нь энэ болов. Шинээр тавигдах төмөр замын нийт төсвийн 85 хувийг БНХАУ-ын компани гаргахаар болсон нь ч учиртай. Баригдаж байгаа төмөр замын нэг үзүүр нь Грекийн Пирей боомттой холбогдоно. Уг боомтыг БНХАУ-ын ачаа тээврийн аварга компани “Cosco” 35 жилээр түрээсэлж аваад буй. Хятадууд уг боомтод хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн шаардлагад нийцүүлснийхээ дараа Европтой хийх худалдааныхаа гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа юм.       

 

Зүүн өмнөд Азийн түүхий эдийг бараг дангаараа залгидаг “аварга мангас” болж хувираад байгаа БНХАУ “дөхүүлдэг юм”-ныхаа хэмжээг томруулахаар 2011 оноос эхлэн асар их хөрөнгө хүч хаях болсон. Тус улс энэ онд зөвхөн төмөр замын салбарт 745.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр болж, энэ хөрөнгөний ихэнхийг шинээр төмөр зам барих ажилд зарцуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Бээжинг баруун Европтой холбох төмөр замын сүлжээнээс эхлүүлээд Меконг мөрний сав газар Вьетнам, Индонез зэрэг орныг холбох аварга төсөл энэ жил хэрэгжиж дуусах учиртай. 2011-2015 онд төмөр замын сүлжээгээ 120 мянган километр хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлсэн тэд ийнхүү Европыг дайлах төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ажиглагч(202.126.91.98) 2017 оны 01 сарын 05

төмөр замаа бид нэг гараар дээд стандартаар/хоёр урсгалтай цахилгаан т/з/ бүтээн босгох бүх бааз нь байна монголын төрд монголын эсрэг харгис хонзогногч бүлэглэл ээлжлэн төр барьдагт л учир нь бий гэж олон улсын улс төрийн ажиглагчид үздэг юм шүү дээ

0  |  0
Zaluu.com (202.70.46.229) 2017 оны 01 сарын 02

Huurhiiduu manaihaas busad ni yagaad iim sain hugjuud manaih ganbaatar uyanga batuul metiin hog shaarnuudad horluulaad suugaad bdgiin irgediinhee medleg bolovsroliig sistemtei demjihgui bol iimerhuu hog shaarnuudaa songosoor l baihiimuu

0  |  0
Zochin(139.5.219.66) 2017 оны 01 сарын 02

Manaih tegvel tumur zamaa hyrdalsan deer ium bndaa.

0  |  0
Top