Коммунизмын СҮҮЛЧИЙН АМЬСГАЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 04

“Коммунизм сөнөтүгэй”. “Капитализм сөнөтүгэй”. 30 хүрэхгүй жилийн өмнө л дэлхий нийт капиталист, социалист хоёр лагерьт хуваагдчихаад биесээ ийнхүү занаж зүхэж байлаа. ЗХУ-ын удирдагч С.Хрущев, АНУ-ын дэд ерөнхийлөгч Ричард Никсонтой аль 1959 онд “Гал тогооны хэрүүл” хийж байхдаа л “Чиний хүүхэд коммунист нийгэмд амьдрах болно доо”, “Үгүй чиний хүүхэд капиталист нийгэмд амьдарна” хэмээн шөргөлцөлдсөнөөс үзвэл энэ хоёр тогтолцоо он удаан жилийн турш хоорондоо ширүүн тэмцэл өрнүүлж байсан нь тодорхой. Энэ тэмцэл одоо болтол үргэлжилж байгааг бид мэднэ. Хэдийгээр ЗХУ тарж бутран социалист лагерь задран унасан ч Куба, БНАСАУ тугаа мандуулсаар л буй. Гэхдээ сүүлийн үед өрнөж байгаа үйл явцыг нэгтгэвэл энэ хоёр улс ч комииунист дэглэмээсээ татгалзаж, капиталист маягийн тогтолцоогоор замнахад бэлэн болжээ.

БНАСАУ-ын хувьд эртний анд БНХАУ нүүр буруулсан нь коммунист дэглэм сулрах, улмаар шинэчлэлийг эхлүүлэх гол хөшүүрэг болож магадгүй байгаа бол Кубын хувьд, удирдагчид нь өөрсдөө энэ замыг сонгож байна. Ким Жон Ун шиг дэглэмийнхээ төлөө үхэн хатан тэмцээд дэлхийгээс таслагдан амь тавьснаас Рауль Кастро шиг ардчилсан өөрчлөлтийг сайн дураараа эхлүүлээд өөрсдөө төрийн эрх мэдэлд хэвээр үлдэх нь коммунистуудын хувьд “амьд үлдэх” хамгийн зөв арга ч байж мэдэх юм.

БНАСАУ, Кубыг ардчиллын замаар замнуулахаар сүүлийн 20-иод жил ихээхэн хүчин чармайлт гаргаж буй Жимми Картер “Куба улс өөрчлөгдөж байна. Гэхдээ би Коммунист намыг битгий задраасай гэж бодож байна. Учир нь энэ нам өөрчлөлтийг маш сайн хийж байгаа” хэмээн ярьснаас үзэхэд төлөвлөгөө одоогоор маш амжилттай явж байна. Өөрөөр хэлбэл, АНУ ах, дүү Кастротой “тооцоо бодох” бус, эвлэрч, харилцан буулт хийх замаар өөрчлөлтийг эхлүүлэхээр болж байгаа нь кубачуудын гол амжилт юм. АНУ-ын Ерөнхийлөгч 88 жилийн дараа Гаванад дахин айлчлал хийсэн явдал үүний илэрхийлэл юм. Бүр тодруулбал, одоогоор бүрэн хэрэгжиж амжаагүй байгаа ч “Куба улс ардчиллын замыг сонголоо”. Цаашлаад коммунтист дэглэмийн сүүлчийн өлгий болж үлдсэн БНАСАУ-д нөлөөлнө гэдэгт дээр нэр дурьдагдсан Ж.Картер итгэлтэй байгаа юм.

Кубын удирдагч шоронд хоригдож байгаа улстөрийн хоригдлуудыг тэрс үзэлтнүүд гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн нь гэнэтийн бэлэг болов. Тэрээр АНУ-ын тавьсан худалдааны хоригийг цуцлахын тулд олон ажил хийх хэрэгтэй гээд Гуантанамогийн шоронг хаах явдал эдгээр арга хэмжээний нэг гэдгийг онцолсон. АНУ л шаардлага тавьж, Куба биелүүлдэг биш, шинэчлэлийг хоёр талаасаа харилцан буулт хийж байж хэрэгжүүлэх ёстой гэдгийг Ф.Кастро илэрхийлсэн юм.   

АНУ-ын зүгээс “Асуудлын гол нь, бид 50 жилийн турш ямар ч харилцаагүй байсанд л оршиж байна. Та бүгд бидний саналыг авч хэлэлцдэггүй, бид ч та бүхнийг сонсдоггүй явжээ” гэх байр суурийг илэрхийлж буй. АНУ худалдааны хоригийг цуцлах эсэх нь Куба улс хүний эрхийн асуудалд хэрхэн хандахаас шууд шалтгаална гэдгийг Кубын эрх баригчдад сануулж байгаа юм.

Улс төрийн төвшинд дээрх асуудлууд өрнөсөн бол ар талд нь Кубыг “интернэтжүүлэх” аян хүчээ авахаар болж байна. “Эрх чөлөөний арал”-ыг ардчилалд уруу татахад интернэт хамгийн их үүрэгтэй гэж АНУ үздэг. Гэвч Куба саяхныг болтол энэ асуудалд тун эмзэг хандаж ирсэн юм. Гавана хотын еврейчүүдийн дүүргийг интернэтэд холбосон америк эр Ален Гроссыг 2009 оны арванхоёрдугаар сард баривчлан 15 жил хорих ял оноосон нь үүний илэрхийлэл юм. Гэвч эрх баригчид энэ шийдвэрээ 2014 онд цуцалж, А.Горссыг эх оронд нь буцаасан бөгөөд чухам тэр жил АНУ-Кубын харилцаанд огцом өөрчлөлт гарсан билээ. Эдүгээ кубачуудын дөнгөж 5 хувь нь л интернэтэд холбогдсон. Гэвч энэ байдал цаашид өөрчлөгдөх эхлэл тавигдлаа. Дэлхийд алдартай “Google Ink” компани интернэтийн үнэгүй хэрэглээний төв байгуулсныхаа нээлтийг хийсэн. Цаашид интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, “Эрх чөлөөний арал” дэлхий ертөнцтөй улам ч олон сэжмээр холбогдоно гэдэгт “Google Ink”-ийн удирдлага бат итгэлтэй байгаа аж.        

Хувьсгалын удирдагч Ф.Кастро Кубын төрийн эрхэнд гарсныхаа дараа АНУ-ын иргэдийн эзэмшиж байсан чихрийн нишингийн талбай, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг төрийн мэдэлд авсан бөгөөд 1961 онд АНУ-тай дипломат харилцаагаа тасалсан юм. Үүний хариуд АНУ эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнээр 1962 оноос хоёр орны харилцааг бүрэн тусгаарласан түүхтэй. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, хоёр улсын харилцаа өдрөөс өдөрт улам нээлттэй болсоор байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baiguul(103.26.192.178) 2017 оны 05 сарын 27

omchtei komunizm

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 04

mongolchuudaa zugeer l ser!!!!!!!

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 04

haraal idsen busdiin itgel setgeleer togloj mongol toriig gutaaj baigaa teneg mongol khunii gaig baigaliin baylagaa shuluulj baigaa murtuu zoduulj teeverlej hurgej ugdug mongol khun gene ee.tanaid honoy gedeg tv-eer uzeerei.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 04

an geech buleg luivarchidad uheshgui monkhiin nas beleglejee!!!!!!! ...ted odoo l ard tumeniikhee amidrald oirtoj hutsaj bna.ner hundee aldsan man geech etgeeduuded mongolchuud itgel setgelee suulchiin udaa uzuulj bna uu daa.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 04

munguggui ail ,mungutei ail gedeg 2 tuil.zalkhuu piskanuud hohichino.zalitai luivarchid saikhan amidrana.ha ha shudraga yos mongold baikhgui.

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 04 сарын 04

mongolchuud kommunizmiig bulshlakh geed tsagaan morin jiliin denduu huiten uur amisgaliig martaagui!adgiin shaaruudiin als ireiduigui bodlogiin gaigaar harinch ergeed sergej buur ene ch barag zuv baij medekheer bna.

0  |  0
gg(202.72.245.165) 2017 оны 04 сарын 04

kom-stuud hezee ard tumnee bodoj baisiin odoo har huuhdudiig yalgavarlaj bn, tetgevriin nasiig nemj uhtel ni tetgever uguhgui gj bn,ene ni zaluusa ajilgui bolgoj gadaad ruu eh ornosoo yav gj bn geed olon gai ehellee

0  |  0
зочин(103.212.119.96) 2017 оны 04 сарын 04

Ардчилал гэдэг аалзны тор хүн төрөлхтнийг самарч дууслаа даа. Америк л баяжаад бусад нь дайтаад ядуураад. Америк тэдний дунд улаан даавуу хаяж байлдуулаад аль алинд нь өөрийн зэвсгээ зарж ашиг олсоор 50 жил болсон юм. Тэгэхээр Ардчилал гэдэг нэрийн дор хүчтэй нь хүчгүйгээ дарладаг дэглэм нуугдаж байна. Хүний эрх гэдэг хоосон үгээр тэд лоозон хийдэг юм

0  |  0
unshigch(62.203.140.214) 2017 оны 04 сарын 04

omhii yher kommunism sonosond bahdaj yadan bayarlaj baih shiv. kommunizmaas doloon door sistemtei uls ornuud Heden arvaaraa baina. horongotnyyd tiim ornuudiig shyymjleh ni byy hel magtan saishaaj munharsan zombi bolson ard tymniig ni dotoodiin huvalzuudtai ni hamtran shulj baina. omhii yher chi kommunismiin achaar geree toiruulj baasaa ovoolj, boosoo tyyj idehee boliod, tembyygeeree gaihuulahaas ichdeg bolson doo. kommusmiin achaar chi manjd tamluulj tyvded deerelhyylj shoovdorluulj aluulah tavilangaas avragdsan. manj tovd 2 omhii yhryydiig ooroor ni yhyylj baisan

0  |  0
E(78.182.252.251) 2017 оны 04 сарын 04

Manai Mongoliin komnizm suulchiin shatandaa amisgalj bnMAN-han bol manai komnizm tedodoo suulchiin udaa erhbarij baigaa ih hurald 65 komnist bor halzan tulugnuud mailaad uvs boovoo ideed heveed suuj bn

0  |  0
зочин(103.57.95.38) 2017 оны 04 сарын 04

Одоохондоо дэлхийн олон орны хүмүүс ардчилал гэдэг америк архинд согтчихоод агсам тавиад л явж байна шүү дээ. Жишээлбэл, Монгол улсын өрөнхийлөгч Элбэгдорж, Харин Путин, Жи Пин зэрэг зэрэг агуу их Орос, Хятад орны удирдагчид ардчилал гэдэг тэр америк архи ямар аюултай хортой архи болохыг дэндүү сайн ойлгодог тул огт амсдаггүй юм.

0  |  0
зочин(103.57.95.38) 2017 оны 04 сарын 04

Коммунизм мөнхөд амьсгалах болно.

0  |  0
Top