Дэлхий дэлэгнэх цагаар дэнж хотойтол нааддаг монгол түмний их цэнгэл эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Монгол наадамыг бид долдугаар сарын 11-нд тэмдэглэсээр заншсан ч өмнө нь билгийн тооллоо баримтлан тэмдэглэдэг байсан билээ.
Д.Сүхбаатарын удирдсан цэргүүд 1921 оны зургадугаар сард Алтанбулагийг чөлөөлж, долдугаар сарын 11-ний өдөр Алтанбулаг хотноо хувьсгалын ялалтыг тэмдэглэн бага хэмжээний наадам хийж ёсолжээ. Тухайн үед монголчууд билгийн тооллоо баримталдаг байсан учир энэхүү түүхт өдрийг билгийн тооллынхоо дагуу тэмдэглэж ирсэн түүхтэй.
1922 оны 7-р сарын 25-ны өдрийн Засгийн газрын хурлаас улсын баяр ёслолын дүрэм хэмжээ нийлэмжтэй болсон тул ёсоор болгон баталж, “...бидний Монгол ардын журамт цэрэг Олноо өргөгдсөний 11-р оны зуны сүүл сард гадаадын харгис дайсныг арилгаж, Нийслэл Хүрээг эзэлж, мөнхүү сарын шинийн 6-ны өдөр хуучин эзэрхэг засгийг устгаж, ...ардын эрхт хэмжээт цаазат засгийг явуулсны тулд одоо зүй нь улсын баяр ёслолыг жил бүрийн зуны сүүл сарын шинийн 6-ны өдөр явуулбаас зохино” хэмээн тогтжээ. Энэ дүрмийн дагуу 1922 оны 18-р хурлын шийдвэр болон жанжин Сvхбаатарын 30-р тушаалыг үндэслэн ардын хувьсгалын нэг жилийн ойн баяр наадмыг олноо өргөгдсөний 12-р оны зуны адаг сарын шинийн 6-нд явуулсан бол 1923-1930 онд Ардын хувьсгалын ойн баярын индрийн хурал жагсаалыг жил бүрийн долдугаар сарын 11-нд хийж, хэд хоногийн дараа баяр наадмын ажиллагааг “цэргийн наадам” нэртэйгээр тусад нь хийж байжээ.
1923 оны цэргийн наадмыг долдугаар сарын 23-нд, 1926 оны наадмыг долдугаар сарын 26-нд, 1927 оны наадмыг долдугаар сарын 18-нд, 1929 оны наадмыг наймдугаар сарын 5-нд, 1930 оны наадмыг наймдугаар сарын 4-нд тус тус хийж байсан билгийн тооллыг баримталж байсантай холбоотой юм.
Аварга, арслангуудынхаа тоогоор тэргүүлдэг Арын сайхан хангай нутгийнхан энэ жил дулсын аварга Ч.Санжаадамбыг түрүүлнэ харж суугаа. Ж.Мөнхбат аварга нэгэнтээ “Би нэг бол түрүүлнэ, нэг бол түрүүлэх бөхөд унана” гэж өгүүлсэн гэдэг. Харин Ч.Санжаадамба их аваргын үгийг “Нэг бол түрүүлнэ, нэг бол доогуур даваанд унана” гэж өөрчлөн хэрэгжүүлж яваа бөх юм. Давдаггүй даваагаа давчихвал яаж ч мэднэ гэсэн бөх сонирхогчдын таамаглал энэ жил ч хэвээрээ. Ямартай ч уламжлалаа дагвал энэ жилийн наадам Увс Архангайн бөхчүүдийнх болох магадлал өндөр байна.
УЛСЫН БАЯР НААДАМ
1921 он
Түрүүлсэн Солгой Сундуй заан Засагт хан
Үзүүрлэсэн Буянтогтох Түшээт хан
Шөвгийн дөрөвт Хэрээ Дэмбээ Ханд чин вангийн хүрээ
Шөвгийн дөрөвт Нохой Гомбо Ханд чин вангийн хүрээ
1922 он
Түрүүлсэн Вандан аварга Архангай Батцэнгэл
Үзүүрлэсэн Далантай арслан Архангай Их тамир
Шөвгийн дөрөвт Тодорхойгүй
Шөвгийн дөрөвт Тодорхойгүй
1923 он
Түрүүлсэн Далантай арслан Архангай Их тамир
Үзүүрлэсэн Босоо Г.Самдан аварга Хэнтий
Шөвгийн дөрөвт Ж.Лувсанбалдан заан Булган Сайхан
Шөвгийн дөрөвт Данигай начин Сэлэнгэ
1924 он
Түрүүлсэн С.Шагдар арслан Хөвсгөл
Үзүүрлэсэн Босоо Г.Самдан аварга Хэнтий
Шөвгийн гуравт Вандан аварга Архангай Батцэнгэл
1925 он
Түрүүлсэн Босоо Г.Самдан аварга Хэнтий
Үзүүрлэсэн Буур Н.Жамъян аварга Архангай Батцэнгэл
Шөвгийн дөрөвт Вандан аварга Архангай Батцэнгэл
Шөвгийн дөрөвт С.Шагдар арслан Хөвсгөл
1926 он
Түрүүлсэн Буур Н.Жамъян аварга Архангай Батцэнгэл
Үзүүрлэсэн М.Төмөрбаатар арслан Архангай
Шөвгийн дөрөвт Банди арслан Өвөрхангай Батцэнгэл
Шөвгийн дөрөвт Дамбуу заан Архангай
1927 он
Түрүүлсэн Буур Н.Жамъян аварга Архангай Батцэнгэл
Үзүүрлэсэн О.Аюур Өвөрхангай Батцэнгэл
Шөвгийн дөрөвт Цэргийн Шагж арслан Завхан
Шөвгийн дөрөвт Б.Банзар Архангай
1928 он
Түрүүлсэн О.Аюур арслан Архангай Батцэнгэл
Үзүүрлэсэн Цэргийн Шагж арслан Завхан
Шөвгийн дөрөвт Д.Гарамбазар заан Архангай Лүн
Шөвгийн дөрөвт Банди арслан Өвөрхангай Батцэнгэл
1929 он
Түрүүлсэн Б.Банзар арслан Архангай
Үзүүрлэсэн Цэргийн Шагж арслан Завхан
Шөвгийн дөрөвт Вандан аварга Архангай Батцэнгэл
Шөвгийн дөрөвт Лундаа арслан Архангай Чулуут
1930 он
Түрүүлсэн Цэргийн Шагж арслан Завхан
Үзүүрлэсэн Б.Банзар хурц арслан Архангай
Шөвгийн дөрөвт С.Баярхүү заан Завхан
Шөвгийн дөрөвт Лувсанжав заан Төв
1931 он
Түрүүлсэн Хурандаа Бэх-Очир арслан
Үзүүрлэсэн М.Лхагва заан Завхан
Шөвгийн дөрөвт Б.Банзар арслан Архангай
Шөвгийн дөрөвт Я.Вандан заан Завхан
1932 он
Түрүүлсэн Бат-Очир арслан Төв Дэлгэрхаан
Үзүүрлэсэн Д.Содном заан Архангай Лүн
Шөвгийн дөрөвт М.Лхагва заан Завхан
Шөвгийн дөрөвт Сандуй заан Завхан
1933 он
Түрүүлсэн М.Лхагва арслан Завхан
Үзүүрлэсэн Д.Данзан Сэлэнгэ
Шөвгийн дөрөвт Н.Самдан заан Төв
Ш.Гэлэг заан Дорнод
1934 он
Түрүүлсэн Х.Дэлэг арслан Архангай
Үзүүрлэсэн Л.Чимэд заан Төв Мөнгөнморьт
Шөвгийн дөрөвт Яндаа арслан Хэнтий
Б.Пүрэвжав заан Булган
1935 он
Түрүүлсэн Л.Чимэд арслан Төв Мөнгөнморьт
Үзүүрлэсэн Ш.Гомбосүрэн заан Архангай
Шөвгийн дөрөвт Намжилваанчиг заан Дорноговь
1936 он
Түрүүлсэн Балсан арслан Дорнод
Үзүүрлэсэн Л.Чимэд арслан Төв Мөнгөнморьт
Шөвгийн дөрөвт Намжилваанчиг арслан Дорноговь
Х.Дэлэг арслан Архангай
1937 он
Түрүүлсэн Цэргийн гэлэг арслан Дорнод
Үзүүрлэсэн Лувсанжамц заан Архангай Хайрхан
Шөвгийн дөрөвт Ванчинхүү заан Архангай
Жамъяншарав заан Архангай
С.Төгөлдөр
WWW.ZINDAA.MN