Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна

2017 оны 09 сарын 06

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи-ийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авлаа.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аялал жуулчлалын яамны хүмүүстэй санал солилцоно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.240.241.250) 2025 оны 03 сарын 13

Гадаад хэргийн сайд өөрчлөгдсөн юм уу?

1  |  0
Top