МАН-ын Бага хурал 58 хувийн ирцтэй эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 25

 МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлын 310 гишүүнээс 58 хувь нь хуралд ирээд байна. Намын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын шалтгаан, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх юм.

Бага хурлыг С.Төмөр-Очир даргалж, хурлын дэд даргаар Сангийн дэд сайд  Х.Булгантуяа томилогдлоо. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын зүгээс УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоор даргалуулах санал гаргасан ч өөрөө татгалзсан юм. Мөн Х.Нямбаатарын зүгээс Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрдэлдэхүүнд өөрчлөлт оруулах санал гаргаад байна. Саналыг Бага хурлын гишүүд хэлэлцэж байна.

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bolormaa(202.21.106.152) 2025 оны 03 сарын 13

S.Tumur-Ochir darga harin ch neg zangaragtai huneer dargaluulsan baina daa. Zuv shuu.

1  |  0
Top