БНХАУ-ын Шинжаан уйгурын БНУ-ын нийслэл Урумчи хотод 2009 онд гарсан дуулиант бослогод оролцсон хэргээр Шинжааны шоронд ял эдэлж байсан 17 настай уйгур залуу өнгөрсөн сард нас эцэслэжээ. “Миний хүү шоронд нас барлаа. Олон, маш олон уйгур залуус ийм маягаар амиа алдсаар байна” гэж талийгаачийн аав Шербаз Хан Чөлөөт Ази радиогийн сурвалжлагчид ярьсан байна.
Талийгаач Нур аль Ислам Шербаз нь энэ жил 17 настай, хоёр жилийн өмнө Урумчи хотод болсон бослогын үеэр анх баривчлагджээ. Цагдаа нар түүнийг хамт баригдсан уйгур залуустай хамт мөрдөнд хийж, жил гаруй тарчилгасны эцэст гэм буруутай гэж шийтгэн, ялын тогтоол уншсан байна. Хүүг нь баривчилсны дараа Шербаз Ханыг Шинжаанаас гаргах тушаал гарч Пакистанд шилжүүлжээ. Пакистанд Хятадын хэргийг хамааран суух төлөөлөгч Ли түүнд хүү нь сайн хүмүүжиж байгаа учраас тав, зургаан сарын дараа суллагдана гэж баталж байсан аж. Мөн хүүгийнхээ талаар сэтгүүлчдэд ярихыг хатуу хориглосон байна. Гэвч хүүгээ нас барсны дараа шоронгийн удирдлага, хянагчид хүүг нь байнга цахилгаанд цохиулж тамладаг байсныг хамт хоригдож байсан хүнээс нь олж мэджээ.
“Хятадын шоронд олон уйгур залуус тамлагдан зовж байна. Хятад хянагчид эмэгтэйчүүдийг ч эмэгтэй гэж үздэггүй. Элэг нэгтнүүд маань байнга зодуулан тарчилж байна. Ингэж тамлуулж байгаа хэрнээ өдөрт хоёрхон хэрчим талх, ганц аяга усаар гол зогоодог гэсэн. Хоригдож байгаа орчин нь ч гэсэн маш бохир, хүйтэн. 4-5 хүн байх өрөөнд 20-25-уулаа чихэлдэн байдаг” гэж Шербаз Хан ярьжээ.
Өнгөрсөн сард Урумчид байдаг талийгаачийн ээжийг охин дүүтэй нь хамт дуудаж, “Хүүтэйгээ ирж уулз” гэжээ. Баярласан эх нь шоронд очиж хүүтэйгээ 20-30 минут уулзсан гэнэ. “Тэр өдөр л миний хүү нас баржээ гэдгийг би хожим ойлгосон юм. Хүү маань өглөө нь ээжтэйгээ уулзаад орой гэхэд байхгүй болсон байсан. Тэд хүүг маань эмнэлэгт өнгөрсөн гэж хэлсэн. Үхлийн гэмтэл учруулсан гэдэг нь тодорхой” гэж Хан үргэлжлүүлэв. Тэрбээр гэр бүлээ Пакистанд авчрахын тулд эхнэртээ хүүгийнхээ талаар нэг ч үг цухуйлгаж болохгүй шүү гэж захисан байна. Виз өгөхөө больчихож магадгүй гэж болгоомжилсондоо ингэжээ. Түүнд Урумчид очих зөвшөөрөл ч өгсөнгүй. Энэ хооронд шоронгийн удирдлага хүүг нь өөрсдөө оршуулахаар шийдсэнээ ар гэрийнхэнд нь дуулгасан байна. Хүүг нь хэнд ч харуулалгүй оршуулж орхижээ. “Одоо миний хүү үхсэн. Эхнэр бид хоёр ч гэсэн” гэж Хан гунигтайгаар өгүүлжээ.
Урумчид болсон тайван жагсаал цус асгаруулсан мөргөлдөөн болж хувирсны дараа баривчлагдсан уйгур иргэд энэ мэтээр сураггүй алга болсоор байгаа аж. Эдгээр уйгурчууд хаачив. “Human Rights Watch” байгууллагаас гаргасан илтгэлд энэ талаар тодорхой баримттайгаар дурдсан бөгөөд хоригдлууд баривчлагдсан хойноо сураггүй болсон гэдгийг баталсан байдаг юм.
Манай эриний өмнө Дундад Азийг бүхэлд нь эзэгнэн оршиж байсан хүчирхэг үндэстний үр сад Уйгурчууд эдүгээ БНХАУ, Казахстан, Турк зэрэг олон улсуудад таран суурьшиж, тухайн газар бүртээ “ад” болж явна. Энэ байдал хэлц үгэнд нь ч ажиглагдах аж. Жишээ нь “Бүх уйгур хүн туркүүдэд дургүй”, “Казах хүн хүн биш” гэх мэт. Энэ нь Узбек, Киргизэд ч хамаарна гээд бод доо. Казах, Киргиз, Узбек, Уйгур гэх үндэстнүүдээс бүрдсэн Дорнод Туркестан хэмээх “үхрийн бөөр” шиг улсаас энэ бүхэн үүдэлтэй. Дээрх улс орнуудаас Уйгураас бусад нь тусгаар тогтнолоо олж аваад байгаа билээ. Гэхдээ уйгурчуудын бусдыг үзэн ядах сэтгэл нь тусгаар тогтнолоос болсон юм биш, төрөлхийнх гэж үздэг эрдэмтэд ч байдаг юм. Аливаа үндэстэн өөр хүчирхэг гүрний харьяат байдалд орлоо гэхэд хэл соёлд нь их гүрний нөлөө шууд орж ирдэг. Гэтэл Уйгурт тийм биш бөгөөд Хятадад байгаа дурын уйгур айлд ороход Хятадын үнэр ч үнэртдэггүй нь гайхалтай. Дээр өгүүлсэн Дорнод Туркестан улсын үед уйгурчууд хамгийн нөлөөтэй үндэстэн нь байж, дайн тулаанд оройлон оролцдог байв. Тийм ч учраас цөс ихтэй уйгурчууд хэзээ нэгэн цагт БНХАУ хэмээх Лууг тасар татан хаяна гэсэн ярианд уйгурчууд их дуртай. ОХУ-ын иргэдийн дунд “Уйгур бол Хятадын кавказууд. Хүн алах, хүрээ талах, хүчирхийлэх гээд болохгүй юм болгон тэднээс гардаг” гэсэн ойлголт байдаг. Энэ нь ч үнэний хувьтай. Шинжаан Уйгурын автономит мужид Аль Каидагаас дутахгүй зохион байгуулалтад орсон алан хядах бүлэглэл хэд хэд бий.Тэдгээрээс хамгийн хүчтэй нь “Дорнод Туркестан” нэртэй бүлэглэл байдаг аж. Казахстан болоод Туркт байгаа уйгурчууд ч салан тусгаарлахыг эрмэлздэг талаар явган яриа их байдаг гэнэ.
БНХАУ-ын баруун хэсэгт байрлах Шинжаан Уйгурын автономит мужид өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн хүчний байгууллагын зургаан хүний аминд хүрч, 14 хүнийг шархдуулсан билээ. БНХАУ бол нэр хүндэд нь сэв суулгаж мэдэх дотоод асуудлаа маш их нууцалдаг орон. Тиймд уйгурчуудын бослогыг маш нууц байдлаар нухчин дарах бодлого хэрэгжүүлж байна гэж зарим хөндлөнгийн ажиглагчид хардаж байгаа ажээ.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 17 )
tusgaar togtnoloo aldah iim l ayultai zaaval uuguul irgediig ustgah bodlogo baidag
Uigar dundaz kazakh tsys hychtei ..
Umhii hytduud sda
Mi ovogt hujaa chin iim bolgoh duhsun shu Mi ovogtiin bugs doloogchidoo hulsnii bicheechide tsalingaa avchihaad gerte gedsee ileed taatai hevtej bga bailgui muusain nohoin gulugnuud
tiimee omhii hyjnaanuudaas hol baihiig mongol tymendee sanuulan ovog deedsiin zahisnaar hol bain eh orond hutaduudiin ul moriig byy garga,hoon jvuul toriinhon Battulga geh eronhiilogchoo,hoich ye eh oronoo mon toroo cheverle!
Алуулах л юм чинь алахаас өмнө өрсөж алж,алалцаж тэмцэх хэрэгтэй.Хятадуудтай сүжрээд байвал Монголчууд ийм зовлонд унана
Пакистанд Хятададууд маш их мөнгө өгч байгаа,
muusain uiguruud hun bish. alah heregtei.
yana daa muu uiguruud mini. gehdee neg l udur ta nar tusgaar boloh baih. hezee negen tsagt butej l taaraa.
Omxii xujaagin. Tsusand.n. Jivuulexsen. Tsag.irnee.
neg muu heden munhag muhar susegtnuud delhiin ih guren gej tomiyologdoh bolson hyatadiig eserguutseed yu olj dolooh ve dee . ene yavaa nasandaa amjihguishd. uursduu huchirheg baij uursduu hiij buteedeg baij uursduu chadaltai zorigtoi ers shuluun baij chadaj baij l danalzana uu gehees ene uigur tuvd mongol metiin elgiin muhar susegt munhag oyun uhaanii hugjliin berhsheeltei tahir dutuu ornuud ene hyatad ene oros ene amerik geh met huchirheg hugjil soyoltoi hiij buteej chadaj baigaa ornuudiin esreg mynga tomrood bult mult yum yariad yariad amjihgui. harin hoid solongos hiideg aihgui garuud