Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан билээ.
Хуулийн хэрэгжилт энэ сарын 1-нээс хэрэгжиж байгаа бөгөөд 20-ноос өмнө материалаа бүрдүүлэх шаардлагатай юм байна. Мөн тэтгэмжийг улиралд нэг удаа олгох бөгөөд эхнийх нь ирэх оны гуравдугаар сараас эхлэн олгож эхэлнэ.
Иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд хандан тэтгэмж авах хүсэлт гаргахдаа доор дурдсан баримт бичгийг бүрдүүлж өгнө.
Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:
Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:
Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:
Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:
Сар бүр олгох тэтгэмжийг тухайн сарын 20-ноос хойш, улиралд олгох тэтгэмжийг тухайн улирлын сүүлийн сарын 20-ноос хойш тус тус олгоно.
Cонирхуулахад, манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж үзэн Засгийн газар дээрх шийдвэрийг гаргасан юм.
Б.Алтжин
Сэтгэгдэл ( 1 )
Миний нэр Масус Купер бол бизнес эрхэлдэг эмэгтэй, Група Лотос С.А. энд Польшийн Гвин хотод дэд борлуулагчаар ажилладаг. Санхүүгийн асуудалтай байгаа худалдан авагчдад хууль ёсны зээл авах нь асар том асуудал болж байна. Зээлийн барьцаа болон барьцаа хөрөнгө нь зээлдэгчээс зээл авахад хэрэглэгчид байнга санаа зовж байдаг зүйл юм. Харин Alden Moore зээлийн компаний зээлдүүлэгчдийн хувьд энэ ялгааг хийсэн. Тэд $ 75000 зээлийг 2 Стрессгүй,% энэ зээлээр би жижиглэнгийн худалдааны өсөлтийг хуваалцаж чадсан. Өнөөдөр би чин сэтгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байгаадаа бая