ХОНЬ
Эрхшээгч гариг: Ангараг, Дэлхий ван.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Хонь, Цаа буга, Улаан шар, Ногоон квадратууд.
Ээлтэй өдрүүд: Мягмар.
Ээлгүй өдрүүд: Баасан, Бямба.
Металл: Төмөр, Ган.
Үнэт чулуу: Бадмаараг, Анар, Очир эрдэнэ.
Ургамал: Хонгорзул.
Тоо: 5,7,9.
Тохирох өнгө: Улаан.
Үл нийцэх орд: Жинлүүр.

Нохой жилд хонины ордныхныг олон гайхамшиг, адал явдал хүлээж байна. Тахиа жилд биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдлөө ирэх жил биелүүлэх боломж гарч ирнэ. Нэг болон хоёрдугаар сард ажлынхаа үр дүнг тооцоолон гаргаж, ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Гуравдугаар сар гэхэд олон зорилтыг өмнөө тавьсан байна. Хонины ордныхон ирэх жил өрсөлдөгчидтэйгээ асуудлаа тайван замаар шийднэ. Тэд таныг хуурч мэхэлнэ гэж бүү ай. Ирэх жил хонины ордныхны хувьд бизнесийн салбарын бүхий л хаалга нээгдэнэ. Зун гэхэд муугүй амжилтанд хүрсэн байх бөгөөд нөлөө бүхий хүмүүс танд ашигтай санал тавина. Хувийн амьдрал өөрчлөлт, олон гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Долоодугаар сард гэхэд шинэ хүмүүстэй танилцаж, хайр дурлалын харилцаа үүсгэнэ. Ажил хэрэг өөдрөг байж, амрах ч завгүй ажиллах бөгөөд ашигтай хэлэлцээр, саналууд бизнесменүүд байнга ирнэ. Өмнөх жилүүдэд байгаагүй санхүүгийн амжилтанд хүрнэ. Өвлийн саруудад ч нөхцөл байдал таатай байна. Нохой жилд та амьдралд тань дорвитойхон өөрчлөлт авчрах мөнгөн хуримтлал үүсгэж чадна. Ганц бие хонины ордыхон хайр дурлалтайгаа учирч, ирээдүйн амьдралаа төлөвлөнө. Гэр бүлтэй хонины ордныхон гэр бүлийн гишүүддээ зориулан үе үе баярын ширээ засаарай, ингэснээр харилцаа сайжрахад тустай. Эрч хүчтэй, ажилсаг хонины ордныхон жилдээ ядаж ганц сар сайтар амрах хэрэгтэй. Амралтанд явахдаа зөөврийн компьютер, гар утас, найз нөхдөө аваад яв. Орчин өөрчлөгдөж, таатай уур амьсгал бүрдэхийн дээр ажлаа ч хойш тавихгүй сайхан боломж гарна.
ҮХЭР
Эрхшээгч гариг: Сугар.
Махбод: Шороо.
Билэг тэмдэг: Далавчтай бух, Үнээ, Тугал.
Ээлтэй өдрүүд: Даваа, Баасан
Ээлгүй өдөр: Мягмар.
Металл: Зэс.
Үнэт чулуу: Номин, Оюу.
Ургамал: Бууцай
Тоо: 6.
Тохирох өнгө: Ягаан, Шар, Хар ногоон.
Үл нийцэх орд: Хилэнц.

Тахиа жилд үхрийн ордныхон ихээхэн хөдөлмөрлөсөн. Үүний үр дүн нохой жилд гарах нь. Ирэх жил бүтээлч байдлаа илэрхийлэх хэрэгтэй бөгөөд хавар гэхэд л танд маш олон боломж гарч ирнэ. Аль ч салбарт өөрийгөө сориод үзэж болно. Санхүүгийн байдал тогтвортой байна. Харин зун гэхэд мөнгөний урсгал эрс нэмэгдэнэ. Наймдугаар сар хүртэл дуртай зүйлдээ мөнгө зарцуулж болно. Харин зуны сүүл, намрын эхэн үед хөрөнгөө хадгалах хэрэгтэй. Гэр бүлийн зардалд зарцуулах мөнгөө авч үлдээрэй. Ганц бие үхрийн ордныхон романтик адал явдалгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөхгүй нь. 2018 онд танд сэтгэлээ илчлэх хүмүүс олширч, өдөр бүр ч гэнэтийн бэлэг барьж мэднэ. Нохой жилд та хуримаа хийж, хүүхэд төрүүлэхэд тохиромжтой. 10 болон 11 дүгээр сард ажилсаг үхрийн ордныхон амрах манатай л ажиллах нь. Ажил хэргийн түншүүдээс ашигтай санал ирнэ. 2018 оны 12 дугаар сард амрахад тохиромжтой. Үхрийн ордныхон гэрсэг хүмүүс тул амралтаа хилийн чанадад биш гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг эрхэмлэнэ. Эрүүл мэндийн тал дээр санаа зовних зүйлгүй. Гагцхүү спортоор хичээллэхийг зөвлөж байна.
ИХЭР
Эрхшээгч гариг: Буд.
Махбод: Хий .
Билэг тэмдэг: Ихэр, Баг, Гар, Од.
Ээлтэй өдрүүд: Лхагва, Ням.
Ээлгүй өдөр: Пүрэв.
Металл: Мөнгөн ус.
Үнэт чулуу: Аквамарин.
Ургамал: Ойм.
Тоо: 7.
Тохирох өнгө: Саарал.
Үл нийцэх орд: Нум.

Тахиа жилд ихрийн ордныхон юунд ч санаа зовнихгүй амьдарч байсан бол Нохой жил гараад нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдөх нь. Гэхдээ цочирдох хэрэггүй, таны бодсон шиг таагүй зүйл болохгүй. Өвлийн сүүлээр ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тохиромжтой үе. Ихрийн ордныхон хд хэдэн ирээдүйтэй хэлэлцээр, маш олон ашигтай, сонирхолтой санал хүлээн авна. Хаврын улиралд та ажил хэргийн түншүүд төдийгүй эсрэг хүйстнийхнийгээ татах ч увдистай байна. Мөнгө санхүүгийн тал дээр саадгүй. Гэхдээ таны мөнгийг луйвардаж авах гэсэн хүмүүсээс болгоомжил. Нохой жил 2018 онд шороон махбодтой байх тул зуслангийн газартай ихрийн ордныхонд ихээхэн ээлтэй байна. Энэ газартаа та багахан хэмжээний тариалалт эрхэлсэн ч болно.Ирэх жил хамгийн сонирхолтой үе нь 2018 оны зун байна. Өөрийн гэсэн ажил хэргээ нээж, бизнесийн салбарын амжилттай яваа хүмүүсийн нэг болно. Долоо эсвэл наймдугаар сард амралтаа төлөвлөх нь зүйтэй. Нохой жилд та санхүүгийн амжилтанд хүрээд зогсохгүй хувийн амьдрал ч таатай байна. Гэр бүлтэй ихрийн ордныхон ханьтайгаа харилцах харилцаагаа сэргээн, бүл нэмж, байр сууцаа томруулахаар ярилцана. Ганц бие ихрийн ордныхон хайртай хүнтэйгээ учирч, хуримын ёслолдоо ч бэлдэж эхлэх нь.
МЭЛХИЙ
Эрхшээгч гариг: Сар.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Мэлхий, Хавч, Зүрх.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдрүүд: Мягмар, Бямба.
Металл: Мөнгө.
Үнэт чулуу: Сувд, Номин.
Ургамал: Цагаан хонхон цэцэг, Самрын мод.
Тоо: 8.
Тохирох өнгө: Цагаан, Цайвар ногоон.
Үл нийцэх орд: Матар.

Нохой жил танд олон гэнэтийн бэлэг барина. Хоёрдугаар сарын сүүлээр даргаасаа сонирхолтой санал хүлээн авах бол мэлхйин ордны зарим хүмүүс хаврыг өөрийн гэсэн оффисдоо угтана. Дөрөв болон тавдугаар сард эерэг өөрчлөлтүүд гарна. Харин зун бүхий л харилцаа таатай дулаан байна. Ажил дээр таны нэр хүнд өссөн байх бол дарга тань таныг байнга л хамт кофе уухыг урьж, таньтай илэн далангуй ярилцаж эхлэнэ. Хувийн амьдралын талбар ирэх онд гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Гэр бүлтэй мэлхийн ордныхон ахуйн асуудлаа зохицуулж, гэр бүл, хамаатан садантайгаа сайхан харилцаатай байна. Ахмад насны хүмүүстэйгээ ч сайхан харилцаа тогтоож, үл ялиг шалтгаанаар тэдэнтэй маргахаа болино. Бүл нэмэх талаар бодоод үзээрэй. Ганц бие мэлхийн ордныхон хуримын бэлтгэлээ базааж эхлэнэ. Намар ханиад шуухнаа хүрэх зэргээр эрүүл мэнд бага зэрэг муудаж мэдэх юм. Гэхдээ өвдөх зав гарахгүй, мөнгө ажил таныг хүлээж байна.11 дүгээр сард ч мөнгөний урсгал урьдын хэвээр байна. Та байр сууцаа солих талаар бодож эхлэнэ. Мэлхийн ордны зарим хүмүүс дүр төрхөө өөрчлөхөөр шийднэ. Гоёл чимэглэл, үнэтэй хувцас хунар худалдаж авах шаардлагатай хэдий ч илүүдэл зүйлд мөнгө зарах хэрэггүй. Таныг ихэмсэг, чансаатай харагдуулахуйц сонголт хий. Ирэх жил өрсөлдөгчид атаархахаар хэмжээний аз одтой байна.
АРСЛАН
Эрхшээгч гариг: Нар.
Махбод: Гал.
Билэг тэмдэг: Арслан, Хун.
Ээлтэй өдөр: Ням.
Ээлгүй өдөр: Бямба.
Металл: Алт.
Үнэт чулуу: Улаан анар.
Ургамал: Царс.
Тоо: 9.
Тохирох өнгө: Улбар шар, Алтлаг.
Үл тохирох орд: Бумба.

Хурц тод зан чанартай арслангийнхан тахиа жилд өөрийгөө илэрхийлж чадсан. Ирэх жил ч энэ байдлаа алдахгүй нь. Үнэнч, найдвартай, шударга зан нь бизнесийн салбарт ашиг тусаа өгөх бөгөөд хаврын эхэн гэхэд л чухал ажил хашдаг хүмүүс таныг хүлээн зөвшөөрч, тавдугаар сараас өмнө танд санал ирнэ. Ирэх жил таны хувьд бүхий л хаалга нээгдэнэ. Ажил хэрэгч, үргэлж завгүй байдаг арслангийн ордныхон хувийн асуудлуудаа шийдэх цаг зав ч гаргаж чадна. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд гэрт нь халуун дулаан уур амьсгал ноёлно. Гэрээсээ ч хамраа цухуйлгамгүй сайхан байгаа ч ажлаа мартаж болохгүй. Мөн зун гэртээ засвар хийж, намар гэр бүлээрээ аль нэг тийш амрахаар яв. Намар ашигтай хэлэлцээрийн санал хүлээн авна. Санхүүгийн тал дээр одтой байна. Өвөл хүртэл арсланг од аз дагана. Зөн билгийн мэдрэмжээ сонс. Мөн мөнгөний асуудал тулгарахгүй ч хамаа замбараагүй үрэх биш харин мөнгөө хайрлаж сур. 12 дугаар сард та таатай мэдээ сонсоно. Танайх гэдэг айл бүл нэмэх нь ээ. Ирэх жил төрсөн хүүхдүүд гайхалтай хүүхэд байх хэдий ч нэр өгөхдөө анхаараарай. Хүүхдийн нэр хувь тавиланд нь нөлөөлдөг шүү дээ.
ОХИН
Эрхшээгч гариг: Буд.
Махбод : Шороо.
Билэг тэмдэг: Охин, Куб.
Ээлтэй өдөр: Лхагва.
Таагүй өдөр: Пүрэв.
Металл: Цагаан тугалга.
Үнэт чулуу: Жинхэнэ яргай.
Ургамал: Алимын мод.
Тоо: 7.
Тохирох өнгө: Шар-хүрэн.
Үл нийцэх орд: Загас.

Охины ордныхон нямбай, болгоомжтой хүмүүс. Тиймдээ ч энэ зан чанарынхаа ачаар тахиа жилд сайн үр дүнд хүрсэн. Ирэх жил ч мөн амжилтаар дүүрэн байна. Хоёрдугаар сарын сүүл үеэс эхлэн амжилт таныг дагалдаж, хавар гэхэд л аз амжилт таны нэрийн хуудас байх болно. Ажил бизнесийн тал дээр олон хаалга нээгдэнэ. Ажил хэргийн түншүүдээс ашигтай санал олон ирнэ. Гурав болон дөрөвдүгээр сард та ажлын амжилтаараа бахархах бол тавдугаар сард хувийн амьдралаа бодох шаардлагатай. Гэр бүлдээ цаг зав гаргаснаар гэр доторх уур амьсгал тааламжтай байна. Ганц бие охины ордныхон хаврын сүүл хүртэл хэн нэгнийг хайж явах бол, зун таныг Хайрын бурхан ивээлдээ авна. Сэтгэл зүрхээ нээсэн олон хүмүүс дундаас өөрт тохирох нэгийг сонгон, гэр бүлээ зохиоход таатай үе ирж байна. Мөн бүл нэмэхэд ч тохиромжтой. Нохой жилд төрсөн хүүхдүүд маш гайхалтай, ухаалаг хүүхэд байна гэж од эрхэс зөвлөж байна. Зуны саруудад амрахаа мартав. Амрахын тулд аль ч сарыг сонгож болох ч наймдугаар сард амарч, эрч хүчээ нөхөхөд тун тохиромжтой. Намар ажилдаа эргэн орж, ажилдаа төвлөр. Энэ үеэр ашигтай хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй. 12 дугаар сард амьдралын бүхий л талбарт тогтвортой байдал ноёлно. Оны сүүлээр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж мэдэх нь. Ирэх жил өөрийгөө хэт шүүмжилдгээ боль, та бүхнийг чадна, даруу байх гэж хэт хичээхгүй байх хэрэгтэй.
НУМ
Махбодь: Гал
Эзэн гариг: Юпитер
Билэг тэмдэг: Кентавр, цилиндр
Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан
Чулуу: Номин, оюу, агат
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Пүрэв
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо

Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нөхөрсөг, хүмүүстэй харьцахдаа шулуун шударга байдгаараа ялгардаг. Хамт олон түүний сэтгэл татам байдалд нь дуртай. Түүнд хорсол байдаггүй тул хүмүүст уурлаж, гомддоггүй. Түүний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хүнийг санаандгүй доромжилсноо ойлгодоггүй. Тэр муу санаа агуулдаггүй, зүгээр л аргатай бус хүн. Хэт шулуун зан нь өөрт нь муу.Тэгэхдээ тэр өөрөө хамгийн эелдэг хүн гэдэгтээ итгэлтэй байдаг. "Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй шүү дээ" гэдэг үгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггүй. Юм бүхэнд үнэнч байдаг. Түүний аргатай бус зангийн цаана их ухаантай, өндөр зарчимтай хүн байдаг. Хурц оюун ухаан ба зорилгодоо тэмүүлсэн зэрэг зан байдлууд нь түүнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа түүний ухаан нь хачин өвөрмөц болдог гэхдээ энэ нь өөрийгөө хамгаалах нэг хэлбэр. Учир нь Нум их эмзэг.Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг сажиг зүйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна. Тэр байнга эд зүйлсээ хаядаг.Жинхэнэ Нум нь өгөөмөр, хөгжилтэй идеалист үзэлтэн. Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь яг л зургаан настай хүүхэд шиг, аливаад чин сэтгэлээсээ хандана. Тэр их хөдөлгөөнтэй, амьтанд хайртай, ном унших дуртай. Хурд ба спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордыхон их аялах дуртай, бодолд нь юу байна яг үнэндээ ч тийм байна.Түүнд хүүхдэрхүү нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хүсдэггүй. Үүрэг хариуцлага гэж юу болохыг мэдэж ойлгодог ч үүнээс зайлсхийдэг.Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггүй. Тэр сэтгэл дотроо их үрэн таран хүн. Нум ямагт хөгжилтэй бас аз жаргалтай, олон найз нөхөдтэй. Бялдууч мөн түүний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргүй хүмүүст туйлын дургүй. Түүнд захирах зан гаргавал тэр гайхна. Түүнийг хавчиж хяхахад бас дургүй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургүй.Хэцүү хүнд байдлаас гарц амархан олж чаддаг. Тэмцэх хэрэг гарвал зугтдаггүй, тусламж ч дууддаггүй, өөрийгөө маш сайн хамгаалж чаддаг. Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их өөдрөг үзэлтэй, маргаашийн өдөр өнөөдрийнхөөс илүү гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай.Нум нь их агуу сэтгэлтэй, Нум - эрэгтэй мөнгө зээлүүлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгүй. Харин эмэгтэйчүүд нь өнчин хүүхдийг үрчилж мөн төөрсөн амьтныг дулаацуулж чадна.Энэ ордод төрсөн хүмүүс өөрийгөө ямагт төгс төгөлдөржүүлэхийг хүсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хүрнэ.
МАТАР
Эрхшээгч гариг: Санчир.
Махбод : Шороо.
Билэг тэмдэг: Матар, Цаг , Шат.
Ээлтэй өдөр: Бямба, Мягмар.
Таагүй өдөр: Даваа.
Металл: Тугалга, Ширэм.
Үнэт чулуу: Судалт гартаам, Гэрэлт чимэд.
Ургамал: Нарс.
Тоо: 3.
Тохирох өнгө: Хар.
Үл зохицох орд: Мэлхий.

Ирэх оны хаврын улирал хүртэлх хугацаанд Санчир гаригийн нөлөөллөөр бүхий л ажил хэргээ дуусгаж, ажлын асуудлуудаа цэгцлэн, гуравдугаар сар гэхэд амжилтын чимээ сонсоно. Мөнгө санхүүгээр гачигдахгүйн тулд овсгоотой зан гаргах хэрэгтэй болох нь. Аливаа салбарын ажил дээр сэргэлэн, овсгоотой байх хэрэгтэй. Тавдугаар сараас өмнө сонирхолтой, гол нь ашигтай саналыг ажил хэргийн түншүүдээсээ авна. Зуны эхээр албан тушаал ахиж магадгүй. Санхүү болон ажлын амжилтын хажуугаар хувийн амьдралаа мартаж болохгүй. Энэ онд холын болон ойрын хамаатнууд танайхаар их айлчилж, завгүй ч гэлээ тааламжтай өдрүүдийг өнгөрүүлнэ. Матрын ордны ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирч, хуримаа товлож мэднэ. Хаврын улирлаас эхлэн таныг гэсэн олон хүн сэтгэлээ илчлэх бол зуны дунд үеэс романтик болзоо тогтоож эхэлнэ. Матрын ордныхны хувьд ихээхэн халуун болж өнгөрөх нь. Цаг агаар сэрүүссэн ч ажил хэргээ шинээр нээж, эсвэл удирдлагадаа санал болгосноор албан тушаалаа ахиулах гээд амжилт дүүрэн дулаахан улирал болох нь. Завгүй ажлын дундуур амрах хэрэгтэй болох ч яарах хэрэггүй. Амралтаа түр хойшлуулан өрсөлдөгчидтэйгөө учраа ололцон тэднийг өөрийнхөө талд татах хэрэгтэй. Үүний дараа амрахад оройтохгүй шүү дээ. Өвөл хүртэл мэргэжлийн салбар дахь ялалтаараа бахархаж, ашиг орлогоо тооцоолон, ашиг тустай холбоо харилцаандаа баярлана. Оны сүүлээр ч та уйдахгүй.
БУМБА
Эрхшээгч гариг: Уран.
Махбод:Хий.
Билэг тэмдэг: Хумх, Далавч, Мөнгөн гар.
Ээлтэй өдөр: Бямба.
Таагүй өдөр: Ням.
Металл: Уран.
Үнэт чулуу: Галт уулын чулуулаг.
Ургамал: Голт борын цэцэг.
Тоо: 2.
Таарах өнгө: Хөх ногоон.
Үл зохицох орд: Арслан
Бумбын ордныхон жилийн аль ч улиралд сэтгэл хангалуун байж чаддаг. Гадаа халуун хүйтэн аль нь байх нь тэдэнд огт хамаагүй. Харин жилийн эзэн ямар амьтан байх вэ гэдэг нь л тэдэнд сонин. Тахиа жил бумбын ордныхонд ээлээ өгсөн бол Нохой жил ч танд таатай хандана. Снахүүгийн тал дээр гэнэтийн бэлгээр дүүрэн байна. Танилын хүрээгээ тэлж, хилийн чанадад авьяас чадвараа сориод үзэхэд гэмгүй. Хувийн амьдралд таатай жил болно. Гэр бүлтэй бумбынхан ханьтайгаа харилцах харилцаа нь төгс байх бол ганц бие хүмүүс наймдугаар сард хосоо олно. Бумбын ордны олон хүн ид шид, зөн билэгт итгэдэг. Энэ нь ч зарим талаар тэдний зөв. Зүүд нь биелж, санаандгүй хэлсэн үг нь зөнтэй байх вий. 11 дүгээр сард зөн мэдрэмж сайн байна. Энэ чадвараа ашиглан ажил хэргээ төлөвлөөрэй. Мэдээж 2018 онд ямар ч асуудал гарахгүй байна гэж үгүй. Асуудал бэрхшээл гарах ч бүгд эерэгээр шийдэгдэнэ.
ЗАГАС
Эрхшээгч гариг: Далай ван.
Махбод: Ус.
Билэг тэмдэг: Давалгаа, Өөд өөдөөсөө сэлж буй хоёр загас, Хясаа.
Ээлтэй өдрүүд: Даваа, Пүрэв.
Ээлгүй өдөр: Лхагва.
Металл: Цайр, Цагаан алт.
Үнэт чулуу: Аметист.
Ургамал: Тэнгисийн ургамлууд.
Тоо : 1.
Илүү тохирох өнгө: Нил ягаан.
Үл зохицох орд: Охин.

Загасны ордныхон тахиа жилд маш удаан, тэвчээртэйгээр аз хайсан. Харин тэр хайсан аз амжилт нь энэ жил гарч ирэх нь. Нэн тэргүүнд, нохой жилд загасны ордныхон шинэ сонирхолтой ажилтай болох нь. Ялангуяа уран бүтээлийн чиглэлд илүүтэй амжилттай байна. Гэр бүлтэй загасны ордныхон гэрийнхэнтэйгээ харилцах харилцаа сайн байна. Зуны турш орон сууцны асуудлаа шийдэхээр ажиллах бол намар гэхэд зарим нь шинэ, тухтай сууцанд нүүн орно. Ганц бие загасны ордныхон олон шүтэн бишрэгчтэй, олон болзоо учраатай байх нь. Энэ харилцаанаас өөрт тохиромжтой нэгнийг олж, гүнзгий харилцаа үүсгэн үр хүүхэдтэй болохыг төлөвлөж ч мэднэ. 2018 оны намар ажил хэргийн тал дээр ихээхэн одтой байна. Томоохон албан тушаалтнууд танд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 12 дугаар сард амрах хэрэгтэй. Цэвэр агаарт цана чаргаар гулгаж өнгөрөөгөөрэй.
ЖИНЛҮҮР

Махбодь: Агаар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх
Өнгө: Цайвар ягаан, номин ногоон, хар хөх.
Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир
Төмөрлөг: Бронз
Сайн өдрүүд: Баасан, Бямба
Муу өдрүүд: Мягмар, Ням
Азын тоо: 2, 6, 7, 8, 9,15.
Энэ ордод төрсөн хүн гоёмсог аятайхан төрхтэй, хөнгөн саруул ухаантай. Тэр бусдыг хайрлах чадвартай. Жинлүүр маш хүчтэй сэтгэлийн хөөрөлд автдаг. Гутрал гуниг, баяр баясгалан тохиолдоход ихээхэн нухацтай философ ханддаг тул асуудлыг зөв шийдэж чаддаг. Бүр түүнд өвчин, зовлон ирсэн ч амьдралаа зохицуулдаг.
Жинлүүр нь агаар махбодьтой бөгөөд энэхүү агаар нь - хүйтэн, тайван, төвлөрсөн ба ямагт учиртай, үнэмшилтэй.
Тэр оюун ухаан ихтэй мөртлөө гайхалтай гэнэн хүн. Олон Цагаар ярьж чадна тэгэхдээ бас бусдыг ч сонсоно. Жинлүүр бол идэвхитэй хүмүүс боловч ямар нэгэн юмыг яаруу хийдэггүй.
Тэр Жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Тэр ямагт тэнцвэр, зөв газар, хэрэгтэй үг зэргийг хайдаг. Жинлүүр бол хэмжээний тэмдэг тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг.
Тэр аливаа зүйлд алтан дундыг баримтлахыг тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан. Тэр сэтгэлийн тэнхээ багатай, түүнд "үгүй" гэж хэлэх нь хэцүү байдаг. Шуналд, дур хүсэлд амархан автагддаг.
Өөрийн тогтсон үзлийнхөө төлөө тэмцэх нь ховор. Ухрах нь амархан, үүрэг хариуцлага хүлээх их дургүй. Хариуцлагагүй байсны улмаас гэмших явдалд хүргэдэг. Азгүйтэлдээ их шаналдаг. Шийдвэр гаргаж мөн өөрийн идэвхигүй байдалтайгаа тэмцэж сурах хэрэгтэй. Орчин тойрныхоо байдлаас тэр их хамаардаг. Тэр бүх амьдралынхаа турш хүмүүсийг байлдан дагуулахыг оролддог. Магтаал, гайхан бишрэлт, хайр, дассан сэтгэл зэрэг түүнд маш хэрэгтэй. Хайрлуулахгүйгээр амьдарч чадахгүй. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэрэг бүгдийг гаргадаг. Бусдад дуртайяа тус хүргэдэг, бусдын үзэл бодлыг хуваалцаж, ойлгохыг хичээдэг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ ч мэддэг.
Жинлүүрийн зан аашинд бас сайхан сэтгэл, цэвэр ариун сэтгэл, эелдэг зөөлөн, шударга ёс, шалтгааныг ил тод тодорхойлох чадвар зэрэг байдаг. Бууж өгөх, найр тавих туйлын дургүй. Хэрсүү, мэргэн тэрээр хүмүүсийн хоорондох зөрчилдөөнтэй байдалд ихэвчлэн зохицуулагч /буфер/ болдог. Туйлдаа хүрсэн явдалд дургүй, жишээ нь хорон санаа гаргах. Дайсантай байх нь ховор. Бусдад нөлөө үзуүлж чаддаг. Гэхдээ бас найзууддаа атаархуу ханддаг, ялангуяа хэрвээ найзууд нь амжилтанд хүрсэн бол. Харин 2018 онд жинлүүрийнхнийг их амжилт хүлээж байна.
ХИЛЭНЦ
Махбодь: Ус
Эзэн гариг: Плутон
Билэг тэмдэг: Хилэнц, пирамид, хохимой
Өнгө: Улбар шар, хүрэн улаан, шар, улаан
Чулуу: Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз
Төмөрлөг: Төмөр, ган
Сайн өдрүүд: Мягмар
Муу өдрүүд: Даваа, Баасан
Азын тоо: 4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666

Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид Энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордыхон нарийн Зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.
Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй ба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг.
Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг.
Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг.
Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог.
Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг: түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг.
Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш.
Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг.
Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг - энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар.
Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юү ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.Олонхийн саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй.Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй.
Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юү хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог.
Тэр албадлаганд туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг, хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэр тэвчдэггүй.
Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг.
Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг.
Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй.
Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий: эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд эсвэл гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
orniin zurhai ch gesen huviin zan aranshin taaraad baidag
энэ зурхай ер нь худлаа гэсээн. манай сонинд ажилладаг найз худлаа гэж хэлсэн шүү. яагаад гэхээр өмнөх өдрийнхөө ч юмуу, өмнөх жилийнхээр юмыг зүгээр хольж солиод өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөөд оруулаад байдаг гэсэн. ялангуяа өдөр тутмын зурхай бол тийм гэсэн шүү. ккк
Хилэнцийн зурхай нь хайчваа худлаа энэ ордын ерөнхий мэдээллийг оруулчиж нумыш хоёр оруулсан байх жишээтэй энэ мэдээг тавьсан хүн нэг бол согтуу нэг бол галзуу хүн байна
нум байдаггүй