УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хурлаар олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг хэлэлцснээс гадна Д.Гантулга гишүүнтэй холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар байдаг бөгөөд хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцоогүй байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Ж.Батзандан гишүүн:
-Эрх баригч нам гишүүнээ өмөөрөөд байна гэж олон нийт хардаж байна. УИХ-ын гишүүн бидэнд нэг нэгнийгээ өмөөрч, хамгаалах үүрэг байхгүй шүү. УЕПГ-ын даргыг дуудаж энэ асуудлыг ярих хүсэлтийг тавьж байна.
Ц.Мөнх-Оргил гишүүн:
-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан тогтоолыг хэдий хугацаанд УИХ засах боломжтой вэ. Хугацааг нь тодорхой заасан заалт гэж байна уу. Байхгүй бол холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт яаралтай оруулах нь зүйтэй.
Ц.Нямдорж гишүүн :
- 2004 онд нэр бүхий хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлжүүлэх санал УИХ-д орж ирж байсан юм. Тухайн үед хуулиараа хэрэг үйлдэж байхдаа баривчлагдсан бол түдгэлжүүлдэг бусад үед гишүүний бүрэн эрхийг хөндөх асуудалд болгоомжтой хандъя гэдэг асуудал яригддаг байсан. Гишүүд энд зэрэгцэж суучихаад хэрэггүй зүйл яриад байх шаардлагагүй. Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулийн асуудалд "хийдэл" үүсчихээд байгаа учраас хуулиа ойлгомжтой болгох нөхцөл үүссэн. Хуулийн байгууллагад дахин нэг гишүүн яллагдагчаар татагдсан асуудал байна. Хуулийг зөрчлийг засаж байж асуудлыг яръя гэхээр гишүүнээ өмөөрч хамгаалж байна гээд мушгиад байх юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг буцааж сэргээх хэрэгтэй.
Л.Болд гишүүн:
-Шударга ёс өнөөдөр алдагдсан нь ард түмэн хуулиндаа итгэх итгэл алдарч байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэдэг тогтоогдвол эгүүлэн татна гэсэн заалт бий. Энэ заалтаа дагавал ямар ч хуулийн заалтаар Үндсэн хуулийг өөрчлөх боломж байхгүй. Монголын төрийн бие даасан хараат байдал маш чухал шүү. Д.Гантулга гишүүний асуудлыг УИХ саатуулаад байгаа юм шиг давхар бурууг УИХ-руу чихээд байж болохгүй. Бурууг хүлээх ч үндэслэл байхгүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид бүгдээрээ л мөрдөгдөн, шалгагдаж байна. Хууль журмын дагуу дуудсан цагтаа мэдүүлэг өгөөд л явдаг. Өөрсдөөсөө хариуцлагыг бултуулах шаардлага байхгүй.
О.Батнасан гишүүн:
-Гишүүнээ өмөөрсөн асуудал байхгүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиараа хамгаална гээд Үндсэн хуулиндаа заачихсан болохоос хамгаалуулах гээд байгаа юм биш.
Ж.Батзандан гишүүн:
УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг бол биднийг УИХ-ын танхимд үзэл бодлоо илэрхийлэх, үндэстэн язгуурынхаа төлөө зоригтой тэмцэгч байх тэр эрхийг л хамгаалж байгаа болохоос биш гэмт хэрэг үйлдчихээд халдашгүй байдлын далбаан дор нуугдах эрхийг бидэнд олгоогүй. Үүний мөн чанарыг ойлгож асуудалд хандах хэрэгтэй. Олонхийн бүлэг энэ асуудалд нухацтай хандаач ээ. УЕП-ын явуулсан бичигт хуулийн мухардал ярих юм бол УИХ-д итгэх итгэл байхгүй болно.
Ингээд хуралдаанд оролцсон дэд хорооны гишүүд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалтай холбогдсон хууль, эрх зүйн орчныг нэн даруй тодорхой болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж санал нэгдсэн юм.
Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 12 )
Haldashgui baidal ni buh turliin gemt hereg uildeh lizens uu? Baasuud, ta nariig taraah bolnoo!!!
Хүчин хий гэж халдашгүй байдлйг өгөө юу. Тэнэгтээд байгаач хүн болгон хуулийн өмнө тэгш эрхтэй. Халдашгүй байдал гэж биерүү нь орон гэрлүү нь халдахйг ойлгодог тэрнээс ыиш хууль зөрявөл хамгаална гэсэн заалт биш
Barzandan zuv helsen! Demjij bna! Nyamdorj gua ahmad huulich maani harin haa neg tiish huvirchih geed bna uu? Ugui bailgui dee
Haldashgui bodmor uim. Tengrees turzuun bish.
Hulgach hudalch nar bugd deeguur tur udirdNa. Yaj tesej bnaa mongolchuudaa. Bugdiin bid medne.
Хэлэх үг алга .монголын ард түмэн гэж ямар арчаагүй дорой хүмүүс вэ .ийм луйварчид гэмт хэрэгтнүүдээр удирдуулхаад бүгд таг чиг.Үхсэний Чингисийн удам
Алцгар алнууд юм аа энэ гишүүд чинь яаж ажиллаж төрииг бариад байнаа . Гишүүд та нар сонгогч нарыг бүү доромжил биднээс дор ёс зүйгүй байна шүү хүнии адгуудыг сонгосондоо гутарч байна
Уг нь улс орныг энд хэлээд байгаа шиг хөгшин төгцөгнүүд л авч явах хэрэгтэй. Залуу хүмүүсд төрийн эрхийг өгвөл галзуу хүнд галт зэвсэг бариулсантай ижил төстэй зүйл л болно. Үлгэрлэвэл: Цэцэрлэгийн хүүхдүүдэд хэрхэн өмдөндөө баахгүй байх, хоол асгахгүй яаж идэх, гутлаа яаж зөв үдэх гэх мэтийг заахаас бус яаж улс гүрэнг авч явах ард олноо амар амгалан авч явхыг заадгүй адил Амьдрал үзэж ухаан суусан хүмүүс л төрийг барина.
Нямка лүндээ та нар ийм олон жил хууль баталсан ийм д муу хэрэглэх боломжгүй ямар юм хийж байсан чинь энэ ажлаа муу хийж байжээ.олон жил парламэнтэд сууж өндөр цалин авч байсан.тэр цалингаа буцааж сууьгавад таарна.өөрсдөө хууль баталж байж.хуулийн мухардалд орлоо гэж юу яриад байгг??.цэц зүйл заалтыг хүчингүй болгосон гэх.Тэр цэцэд Сугар шиг эргүү сууж байхад юуг ч мэдэхгүыустгана биздээ.сугарыг цэцээс авч хаяач.хөгшин төгцөгүүд болимоор юм
Zov shvv xyyli xvn bvrt tegsh vilchlex estoi xvchin xiisnn notlogdood bxad arisaa xamgaalaad bgaa bandaash ta es zvigeeree ogtsrood shoronryy yw
iim archaagui huuli hiisen gishyyd tord baih estoi yu ???!!!!!! Delhiin ali ch ulsad hereg deeree barigdaagui bol shiitgel hyleehgui gesen huuli baidaggui,,,,, Mongol ulsiig yamar hymyys udirdaad baigaa um be ???!!! Shivshig bolson umnuud icheech ta nar tord suuh yamarch erh alga ,,,,Batzandan metiin hedhen hynees busdiig ni bygdiig avch hayahgui bol Mongol uls sonoloo !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
iim archaagui huuli hiisen gishyyd tord baih estoi yu ???!!!!!! Delhiin ali ch ulsad hereg deeree barigdaagui bol shiitgel hyleehgui gesen huuli baidaggui,,,,, Mongol ulsiig yamar hymyys udirdaad baigaa um be ???!!! Shivshig bolson umnuud icheech ta nar tord suuh yamarch erh alga ,,,,Batzandan metiin hedhen hynees busdiig ni bygdiig avch hayahgui bol Mongol uls sonoloo !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!