Салбарын сайд аа, зах зээлд түгжигдсэн 32 мянган орон сууцыг хэзээ борлуулах вэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 13

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  хүрээнд  2012 онд Нийслэлийн 24 байршлын 1506 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр НИТХ-аас баталсан байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гэр хорооллын 15 хувь.Тэгвэл төсөл хэрэгжсэн 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл дахин төлөвлөлтийн хүрээнд 1500 айлын газрыг 22-85 м.кв бүхий 5200 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

Энэ жил 5 мянган айлын орон сууц барихаар салбар яамны зүгээс төлөвлөсөн.Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур” орчмын түр суурьших орон сууцны хотхон” төсөл санаачилж, гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг шуурхай эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.  Уг хотхонд 21 давхар найман орон сууцны блок сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 240 автомашины дулаан зогсоол барина.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг 2020 он гэхэд  нийт 71.290 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

    -ЗАХ ЗЭЭЛД 32 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА-

2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны 11 банкаар дамжуулан олгож байна.  Өнгөрсөн хугацаанд нийт 92  мянган хүн ипотекийн зээлд хамрагдаж, 4,2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Гэвч зээлийн шалгуур иргэдэд хүртээмжтэй бус. Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл 220 мянган өрх урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, эсвэл орлогоо нотлох боломжгүйгээс ипотекийн зээлийн шалгуур хангахгүй байгаа юм.  Мөн зарим арилжааны зарим банк зөвхөн өөрийн эх үүсвэрийн зээл олгож байгаа юм. Ингэхдээ тухайн  банк хамтран ажилладаг хотхон, хорооллын орон сууцнаас худалдан авах иргэдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч байна.

Иймд энэ тал дээр төрийн бодлого зайлшгүй үгүйлэгдэж буй. Үүнээс гарах гарц нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөжүүлэх явдал гэдгийг ч зарим эдийн засагчид хэлж буй. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх нь салбараа дэмжих бодлогоос гадна иргэдээ орон сууцуулах боломж бүрдэнэ. Өнөөдөр зах зээлд 32 мянган айлын орон сууц эзнээ хүлээж байна  гэсэн судалгаа бий. Үүнээс  стандарт  буюу энгийн орон сууц 26  мянга орчим, үлдсэн 6 мянга нь тансаг зэрэглэлийн орон сууц байгаа юм.  Ипотекийн зээлийн сангийн эргэлтийн хөрөнгө нэг их наяд төгрөг байж чадвал нийслэл, орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хэрэгцээг хангах боломжтой ч гэж үздэг ч эдийн засаг, төсвийн байдлаас хамаарч энэ оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан. Мөн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр сард 16 тэрбум төгрөг, жилд 200 тэрбум гаруй төгрөг нийтдээ 300 тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдах юм. Цаашид дээрх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон сууцны худалдан авалтыг хүртээмжтэй болгох үүднээс салбар яамнаас ажлын хэсэг байгуулагджээ.

-ТӨРИЙН ЗҮГЭЭС  ЦААШИД БАРИМТЛАХ БОДЛОГО-  

"Иргэдийг орон сууцжуулах замаар агаарын бохирдлыг бууруулах бодлогыг Засгийн газар тууштай дэмжинэ. Үүний нэг илрэл бол иргэд орон сууц худалдан авахад үзүүлдэг татварын хөнгөлөлтийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх, ипотекийн зээлээр орон сууц худалдан авах үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг татварын хуулийн шинэчилсэн төсөлд тусгасан" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн юм.

Харин яамны зүгээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийн урьдчилгааг багасгах, түрээсийн орон сууц барих чиглэлээр  холбогдох тооцоо судалааг гарган ажиллаж байгаа аж.

 Улаанбаатар хотод “Төв цэвэрлэх байгууламж”, “1008 айлын орон сууц” барих  ажлыг эхлүүлэх,  гэр хорооллын инженерийн дэд бүтц байгуулах ажлыг үргэлжлүүлэх,10 гаруй аймагт бохир ус цэвэрлэх байгууламжууд, БНСУ-аас авах 500 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр  түрээсийн орон сууцны хороолол барих зэрэг улс, орон нутгийн чанартай төсөл, хөтөлбөрийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Ш.Адъяамаа


 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аавууд(150.129.140.13) 2018 оны 04 сарын 14

Хамгийн зөв гаргалгаа бол орон сууцны үнийг буулгах. Баячууд нь өөрөө болон үр хүүхдээ байраар хангачихсан. Дунд,ядуус нь үлдчихээд бна. Хураасан хөрөнгөгүй тэд юугаараа 30 хувиа бүрдүүлээд юугаа идэж,өмсөх вэ? 30 хувиа буулгалаа гэхэд үлдсэн байрны мөнгө нь хүүтэйгээ 20 жил төлсөөр байтал дахин нэг нугарсан үнэтэй байр болчихоод бна. Төр үүнийг даруй цэгцэлж орон сууцны үнийг буулгахгүй бол 32000 орон сууц борлогдохгүй барилгын компаниуд улам их шатна,дампуурна. Ер манай барилгууд алт оруулж барьсан аятай маш үнэтэй Германы чанарт хүрэхгүй байж Германаас үнэтэй бгаа. Тэдний цалин хэд билээ.

0  |  0
mongol(202.131.243.190) 2018 оны 04 сарын 13

mongolchuud heterhii tuulshirah yumaa saihan gazriig ch tsaaguuraa gadniihan avaad nasgui baishind,gazar hudlultunt tesvergui bair shahaad bna za ????

0  |  0
mongol(202.131.243.190) 2018 оны 04 сарын 13

urid tsagt gert amidraad bolood baisan odoo ch amidrah bolno baishin bol zugeer l niitiin oron suuts gazar bol ul hudluh hurungu baishin bol tur zuur tolgoi horogdoh aguulah shuudee us. toog baihgui bol haachihuu????

0  |  0
mongol(27.123.212.136) 2018 оны 04 сарын 13

Hahaha. Hen ta nariig bari gesiim. Nasaaraa banknii horigdol boloh hun baihgui. Mongolcuud ucraa meddeg bolson.

0  |  0
a(66.181.176.172) 2018 оны 04 сарын 13

Unee buulgaval hurdan borlono shuu

0  |  0
Top