УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 16

УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар байр сууриа нэгтгэдэг уламжлалтай билээ.

Үүний дагуу УИХ дахь  намын бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар  хэлэлцэх асуудлууд болох   Батлан хамгаалах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/;  Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;зэрэг  хуулийн төслүүдэд  байр сууриа нэгтгэх юм. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.91.114.170) 2018 оны 04 сарын 16

MANANg 2020 ond l darah heregtei ter UNEN BA ZOW namiin heded l itgej uzey

0  |  0
Top